UBLife Logo
Спорт

Монголын сагсчид Малайзын багт хожигдон 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ээс мултарлаа

Монголын сагсчид Малайзын багт хожигдон 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ээс мултарлаа

Сагсан бөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ 8-р сарын 31-нээс 9-р сарын 7-ны өдрүүдээр Улаанбаатар хотноо явагдаж байна.

Энэ тэмцээнд Азийн шилдэг 16 баг хүч сорьж байгаа юм.

Монголын шигшээ багийнхан БНХАУ, БНСУ, Малайзын хамтаар “С” хэсэгт хуваарилагдсан.

Улмаар Хятадын багт 103:45-аар, Өмнөд Солонгосын шигшээд 85:59-ээр, Малайзын багт 79:57-гоор ялагдаж, хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлэв.

Монголын баг, тамирчид уг тэмцээнд анх удаагаа оролцсон нь энэ юм.

Сонирхуулахад, 16 хүртэлх насныхны Азийн АШТ-д Хятад болон Австралийн багууд тус бүр гурвантаа түрүүлсэн бол Өмнөд Солонгосын шигшээ нэг удаа манлайлсан байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.