Лос Анжелес хотноо болж буй 77 дахь удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслолд Netflix-ийн Adolescence цувралын 15 настай жүжигчин Оуэн Купер “Богино хэмжээний цуврал киноны шилдэг эрэгтэй туслах дүр“ төрөлд шагнал гардан авснаар, энэхүү төрөлд ялалт байгуулсан хамгийн залуу эрэгтэй жүжигчин болжээ.

“Adolescence” нь Netflix-ийн мини цуврал бөгөөд Куперын хувьд энэ нь жүжигчний замналаа эхлүүлсэн анхны дүр болсон юм.
Тэрээр Жэйми Миллер нэртэй 13 настай хүүгийн дүрийг бүтээсэн бөгөөд сургуулийн найзаа хөнөөсөн байх магадлалтай гэх сэжигтнээр шалгагдаж буй хүүхдийн дүр юм.
Тус цувралын бүх дөрвөн анги нь тасралтгүй нэг удаагийн зураг авалтаар хийгдсэн нь уран сайхны хувьд онцгой, үзэгчдэд хүчтэй мэдрэмж төрүүлсэн онцлог болж чадсан юм.