UBLife Logo
Кино

Dreamers’ Day: “Little Joe“ кино болон Европын уран бүтээлчдийн мастеркласст заавал очих 5 шалтгаан

Dreamers’ Day: “Little Joe“ кино болон Европын уран бүтээлчдийн мастеркласст заавал очих 5 шалтгаан

Энэ есдүгээр сарын 12, 13-нд Алтан хальс ТББ, Монгол дахь EUNIC кластер, Австрийн соёлын форум хамтран “Амжилтын түүх” сэдэвт Европын кинонуудыг толилуулах Dreamers’ Day №405 арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн онцлох бүтээл нь 2019 онд Каннын кино наадамд өрсөлдөж, шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн “LITTLE JOE” уран сайхны кино юм.


1. Каннын уралдаант бүтээлийг үнэ төлбөргүй үзэх боломж

“Little Joe” бол зөвхөн Европ төдийгүй дэлхийн кино урлагийн өндөр түвшинд үнэлэгдсэн бүтээл. Монгол хадмалтай, үнэ төлбөргүй үзэх боломж бидэнд тохиож байна.

2. Сонирхолтой сэдэв, өвөрмөц өгүүлэмж

Ургамал, шинжлэх ухаан, хүний сэтгэлзүйн нэгдлээр хүүрнэх энэхүү Sci-Fi драм нь биднийг аз жаргал, хүний хүслийн тухай гүн бодолд автуулна.

3. Олон улсын шагналт жүжигчдийн гайхалтай дүрийн ажиллагаа

Гол дүрийн жүжигчин Эмили Бийчам Каннын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг тус бүтээлээр хүртэж, дэлхий даяар үнэлэгдсэн юм. Түүний дүрийн ажиллагааг том дэлгэцнээ өөрийн нүдээр үзэх нь өвөрмөц туршлага болно гэдэгт итгэлтэй байна.

4. Дэлхийн кино урлагийн мастеруудтай уулзах ховор боломж

Австрийн нэрт найруулагч Жессика Хауснер болон хөгжмийн зохиолч Маркус Биндер нар Монголд ирж, “Сайн киног хэрхэн хийх вэ” болон “Киноны хөгжим хэрхэн зохиох вэ?” сэдвээр мастеркласс орно. Кино бүтээгч, уран бүтээл сонирхогчдод мэргэжлийн түвшний мэдлэг авах, асуулт асуух, туршлага солилцох гайхалтай боломж.

5. Европын соёлыг мэдрэх орон зай

Dreamers’ Day-ээс зохион байгуулж буй тус арга хэмжээнд зөвхөн кино үзэхээс гадна Европын урлаг, соёлын орон зайд хамтдаа аялах боломжтой. 9 сарын 13-нд “Club Zero“ бүтээл мөн адил Тэнгис кино театрт үнэ төлбөргүй толилуулагдах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.