UBLife Logo
Сурвалжлага
Фото сурвалжилга | "Хонгор охид минь амгалан байг"

Фото сурвалжилга | "Хонгор охид минь амгалан байг"

Өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны орой бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины гэгээн дурсгалд зориулж иргэд Сүхбаатарын талбайд зул өргөлөө. 

Энэ хэрэгт холбогдох шүүх хурал маргааш буюу есдүгээр сарын 17-нд болох гэж буй. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдээр цахим сүлжээнд хэргийн талаар мэдээлэл, зураг цацагдаж олон нийтийн анхаарлыг татаад байсан юм.

Хохирогч охины сургууль, ангийн найзууд мөн цугласан байв
Хохирогч охины үеэл

Л.Батгүн: Өнөөдөр энд олон хүн цугларсан нь энэ нийгэмд бидний аюулгүй, айдасгүй амьдрах эрх зөрчигдөж, шударга бус байдал газар авсантай шууд холбоотой гэж бодож байна. Энэ нийгэм психопат, манъяк хүмүүсийн дураараа загнаж, давилуун авираа гаргадаг тэдний төсөөллийн орчин биш. Яагаад гэвэл энд хууль үйлчилж, бид хуулиараа хамгаалагдах ёстой. Өдөр бүр шударга бус, золгүй байдлаар хүмүүс амь насаа алдаж, гэмт хэргүүд гарч байгаа ч бид шударга ёсыг нэхсээр байх хэрэгтэй. Энэ хэргүүдийн талаар мэдээллүүд яагаад ингэж хожуу задарч, яагаад заавал улс төрийн хувьд эгзэгтэй, маргаантай нөхцөл байдлын үеэр түгж нийгмийн сэтгэл зүйг удирдаад байна вэ? Миний энд ирсэн хоёр том шалтгааны нэг бол эдгээр мэдээлэл олон нийтийн сэтгэл зүйг удирдах улс төрийн хэрэгсэл, тоглоом биш, ил тод байгаасай гэдэг хүсэл. Харин хоёр дахь шалтгаан бол гэмт хэрэг үйлдэж буй психопат хүмүүс энэ нийгэмд цөөхөн байгаасай гэж хүсэж байна. Хүмүүнлэг, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьд явах эрхтэй. 

Иргэдийн төлөөлөл: Би дөрвөн хүүхэдтэй, охинтой эх хүн. Гэтэл нийгмийг цочроосон гэмт хэрэг удаа дараа болж байгаад их эмзэглэж, үгээр илэрхийлэгдэшгүй муухай мэдрэмж авч байна. Монголд хохирогч байхад хүртэл хэцүү болчихож гэж харж байна. Яагаад гэвэл шударга бус байдлаас болоод хууль шүүх нь хүртэл хохирогчийг дэвсэлж, хохироосоор л байдаг. Нийгэмд ил болсон нь л энэ хэрэг болохоос үүний цаана бидний мэдэхгүй, ил болоогүй өчнөөн балмад хэрцгий гэмт хэргүүд байгааг үгүйсгэхгүй. Харахад ч, сонсоход ч айдас төрмөөр энэ хэрэгт хууль нь үнэн зөв үйлчилж, шударгаар шийдэгдээсэй.

З.Энххүслэн: Энэ хэргийн талаар сонссон, мэдсэн бүх хүнд маш хүндээр тусаж байгаа нь ойлгомжтой байх. Энэ хэрэг гарснаас хойш бүтэн жил гаруй ил болоогүй байсан нь намайг хамгийн их цочирдуулсан. Харгис хэрцгий гэмт хэрэг хийсэн хүмүүстэй нэг хотод, нэг орчинд амьдарч байгаа гэдэг нь айдас төрүүлэм. Гэхдээ өнөөдөр энд цугларсан хүмүүсийг хараад яагаад ч юм маш их талархах сэтгэл төрсөн. Буруутай хүмүүс нь ял шийтгэлээ эдлэж, хууль үнэн зөв үйлчлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.70.13
Фото сурвалжилга | Өнөөдрийн уран бодогчид, маргаашийн IT инженерүүд

Фото сурвалжилга | Өнөөдрийн уран бодогчид, маргаашийн IT инженерүүд

Энэ сарын 25-27-ны өдрүүдэд “Улсын Программчлалын XXXIII олимпиад” зохион байгуулагдсан бөгөөд программчлал, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутнууд оролцож, программчлалын ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, авьяасаа сорьсон юм

PHOTO WEEK | Монгол орон гэрэл зурагт

PHOTO WEEK | Монгол орон гэрэл зурагт

Зураг бол түүх өгүүлэх, өнгөрснийг эргэн сануулах онцгой чухал зүйл мөнөөс мөн. Монгол хүн анхны дүр төрх анх 1845 онд гэрэл зургийн хальснаа буусан гэж тэмдэглэсэн байдаг бол мэргэжлийн гэрэл зургийн салбар манай улсад 1935 онд үүссэн гэж үздэг байна.

Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол боллоо

Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол боллоо

Percussion Event: Concert and the Competition эвэнтийн хүрээнд Монгол улсын консерватороос зохион байгуулж буй Монгол улсын гавьяат багш, дэд профессор Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан энэ сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан билээ