Сагсан бөмбөгийн 3х3-ийн 23 хүртэлх насныхны ДАШТ 9-р сарын 17-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Шион-Ан хотноо явагдаж байна.
Монголын шигшээ “С” хэсэгт Аргентин, Итали, Алжир, Венесуэлийн багуудын хамтаар хуваарилагдсан.
Улмар эхний тоглолтодоо Италитай хүч сорьж, 20:16 харьцаатай буулган авлаа.
Энэ тоглолтод Г.Дөлгөөн 9 оноо, Э.Маргад 6-г, Г.Болор-Эрдэнэ 4-ийг, С.Төгөлдөр 1 оноог тус бүр цуглуулсан байна.
Монголын багийнхан 9-р сарын 17-ны өдөр 12:45 цагаас Аргентиний багтай, 9-р сарын 19-нд Венесуэл болон Алжирын эсрэг хүч сорино.
