UBLife Logo
Хөгжим

Жастин Бибер Coachella наадмын рекорд амжилт тогтоолоо

Жастин Бибер Coachella наадмын рекорд амжилт тогтоолоо

Америкийн хамгийн том хөгжмийн наадам Coachella Калифорни мужийн Индио хотын Empire Polo Club-т 2026 оны дөрөвдүгээр сарын 10-12, 17-19 өдрүүдэд зохион байгуулагдана. 1999 оноос эхтэй тус наадмын үндсэн тайз дээр тухайн жилийн headliner буюу хамгийн алдартай, нөлөө бүхий уран бүтээлчид 40 минутаас 2 цаг хүртэлх хугацаанд дуулж, хуурддаг. Ирэх жилийн наадмын голлох уран бүтээлчээр поп хөгжмийн залуу дуучин Sabrina Carpenter, Латин Америкийн супер од Karol G, электро урсгалын томоохон төлөөлөл Anyma, саяхан шинэ цомгоороо эргэн ирсэн Justin Bieber нар сонгогджээ.

Жастин Бибер наадамд 10 сая ам.доллароор ая дуугаа өргөхөөр гэрээ байгуулсан нь алдарт наадмын түүхэн дэх хамгийн өндөр гэрээ болж, рекорд тогтоолоо. Түүнээс өмнө 2018 онд Coachella наадмыг чимсэн Бейонсе найман сая ам.долларын үнэ хүрч байсан юм.

Энэ удаагийн гэрээний онцлог нь Бибер ямар нэг менежер, агентлагийн зуучлалгүйгээр өөрөө хэлэлцээ хийж, гэрээ байгуулсан явдал байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.