Анимейшнд дурлагчдын хүсэн хүлээдэг хамгийн том баяр болох “АНИМО” Анимейшн Фестиваль 2025 оны 9-р сарын 20–21-нд “SKYWING” цогцолборт хоёр өдрийн турш өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна.
Өнгөрсөн жил анх удаа зохиогдсон тус фестиваль энэ жил илүү өргөжин тэлж, Анимейшн, Комик, Манга, Game, Art Toy, Digital Art-ын дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлчдийг нэг дор цуглуулж, уран бүтээл, ур чадвар, туршлагаа хуваалцах талбар болох юм.
Фестивалийн онцлох үйл ажиллагаа:
Монголын болон олон улсын шилдэг анимейшн уран бүтээлүүдийг үзэх
Netflix-ийн алдарт Arcane цуврал, Японы Studio Ghibli-ийн Spirited Away, Princess Mononoke болон Hollywood-ийн шилдэг бүтээлүүд дээр ажилласан уран бүтээлчидтэй уулзах
Олон янзын дүр төрх бүхий косплей үзүүлбэрүүд
72 цагийн дотор бүтсэн анимейшны уралдаан
Шинэ бүтээлч төслөө олон нийтэд танилцуулах “АНИМО ПИТЧ”
Олон улсын нэр хүндтэй зочин уран бүтээлчдийн удирдах воркшоп, мастер класс, хэлэлцүүлэгт оролцох
Номын болон бүтээлийн үзэсгэлэн
Фестиваль нь зөвхөн салбарын мэргэжилтнүүдийн төдийгүй хүүхэд, залуус, гэр бүлүүдийн хамтдаа оролцох бүтээлч, сонирхолтой хөтөлбөрүүдээр баялаг байх болно. Нетворкинг эвент болон олон улсын уран бүтээлчидтэй шууд харилцах боломж нь оролцогчдын уран бүтээлийн замналд шинэ боломж нээж өгнө.
Монголд анимейшн, креатив соёлын салбарын хөгжилд шинэ шат нэмэх энэхүү фестивальд та бүхнийг урьж байна.