UBLife Logo
Спорт

“Улаанбаатар Амазонс” Азийн Аваргуудын лигт Хятадын “Донгуан” багт хожигдлоо

“Улаанбаатар Амазонс” Азийн Аваргуудын лигт Хятадын “Донгуан” багт хожигдлоо

Сагсан бөмбөгийн Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн тэмцээн 9-р сарын 23-нд эхэллээ.

БНХАУ-ын Донгуан хотноо явагдаж буй уг тэмцээний нээлтийн тоглолтод “Улаанбаатар Амазонс” болон “Донгуан” багууд хүч сорьсон.

Энэхүү тоглолт 90:74 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө.

“Донгуан”-ы Америк легионер Алия Коллиер 22 оноогоор багийнхнаа тэргүүлсэн бол “Амазонс”-оос Кайли Труонг, Робинсон нар тус бүр 25 оноог цуглуулсан юм.

Харин монгол тоглогчдоос О.Хулан, Б.Ариунцэцэг нар тус бүр 11 оноог, Б.Болор-Эрдэнэ 2 оноо авчээ.

“Улаанбаатар Амазонс” багийнхан хэсгийн сүүлчийн тоглолтоо 9-р сарын 25-ны өдөр Тайванийн “Катай Лайф” багийн эсрэг хийнэ. Тайванийн багийн тухайд, өнгөрсөн жил энэхүү тэмцээнд финалдсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.