UBLife Logo
Спорт

“Амазонс” Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигт хожсон анхны Монгол баг боллоо

“Амазонс” Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигт хожсон анхны Монгол баг боллоо

Сагсан бөмбөгийн Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн тэмцээн 9-р сарын 23-28-ны өдрүүдээр БНХАУ-ын Донгуан хотноо явагдаж байна.

Манай улсын Үндэсний Дээд лигийн аварга “Улаанбаатар Амазонс” багийнхан хэсгийн сүүлчийн тоглолтодоо өнгөрсөн жил энэхүү тэмцээнд финалдсан Тайванийн “Катай Лайф” багийг 88:82 харьцаатай хожлоо.

Улмаар тэд Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн тэмцээнд ялалт байгуулсан анхны Монгол багаар тодорсон юм.

Түүхэн энэ тоглолтод Робинсон 30 оноо, Кайли Труонг 20 оноо, О.Хулан 19 оноо, Б.Ариунцэцэг 13 оноо, Б.Болор-Эрдэнэ 6 оноог тус тус цуглуулжээ.

“Улаанбаатар Амазонс” багийнхан хэсгийн шатыг нэг хожил, нэг хожигдолтойгоор өндөрлүүлэв.

Тэд баасан гарагт явагдах “Донгуан” болон “Катай Лайф” багуудын тоглолт ямар үр дүнгээр дуусахаас хамаарч хасагдах шатанд өрсөлдөх эсэхээ шийдэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.