БНСУ-ын парламентаас энэ сар нэгэн түүхэн шийдвэр гаргасан нь шивээс хийгч мастеруудыг хууль ёсоор зөвшөөрсөн явдал байлаа. Өмнө нь тэд нууц байдалд ажиллахаас өөр аргагүй байсан юм. Учир нь шивээс хийийг БНСУ-д эмнэлгийн мэс ажиллагаа гэж үздэг, зөвхөн дипломтой хүн л хийх эрхтэй байв.
Өмнөд Солонгост Японы нэгэн адил шивээстэй хүнийг гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой гэж үзсээр байгаа тул жүжигчин, дуучин одод шивээс хийлгэхээс зайлсхийдэг байсан. Хийлгэсэн зарим нь далд газраа л шивүүлдэг байлаа. Харин одоо шивээс хийхийг хууль ёсоор зөвшөөрснөөр иргэд шивүүлж эхлэх нь гарцаагүй болоод байна.

Юуны өмнө алдартай одод шивээс хийлгэж эхэллээ. Жүжигчин Хань Еэ-сыл нөхөртэйгээ хамт ижилхэн шивээс хийлгээд “Шивээс хийх нь хууль ёсны ажил боллоо” гэж баяртайгаар бичсэн байлаа. Тэрээр 2025 гэсэн тоотой, бялуу хэлбэртэй шивээс хийлгэж байгаа зургаа оруулаад энэ шивээсээр бид хоёр үүрд мөнх хамт байхаа андгайллаа гэсэн байлаа.