Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны пүрэв гарагт “Netflix“-ээр цацагдаж эхлэх гэж буй Alice in Borderland цувралын 3-р бүлгийн талаар олонд ил болсон баримтууд, хүлээлтүүдийг дор товчлон хүргэж байна.
1. Өмнөх хоёр бүлэг тус бүр 8 ангитай байсан бол 3-р бүлэгт зөвхөн 6 анги гарна гэж мэдээлсэн.

2. 3-р бүлэг нь анхны манга зохиолд багтаагүй, шинэ элементүүд агуулсан оригинал түүхтэй байх төлөвтэй.

3. Түүнчлэн Alice in Borderland: Retry болон Alice on Border Road гэх гадаад спин-офф манга зохиолуудаас санаа авсан хэсгүүд орсон байж магадгүй хэмээн таамаглаж байгаа.

4. 2-р бүлгийн төгсгөлд, Арису (Arisu) ба Усаги (Usagi) бодит ертөнц рүү буцсан байгаагаар төгссөн.

Гэхдээ төгсгөлд нь Жокер карт гарч ирснээр үзэгчдэд том таамаг төрүүлсэн. 3-р бүлэгт бид илүү том, хэцүү даалгавруудтай нүүр тулах нь гарцаагүй болоод байна.

5. Үндсэн дүрүүд болох Kento Yamazaki (Arisu), Tao Tsuchiya (Usagi) нар энэхүү бүлэгт буцаж ирсэн. Мөн бидний танил олон дүр дахин гарч ирэх бөгөөд цоо шинэ дүрүүд ч мөн сэтгэл хөдөлгөм хүлээлт үүсгээд буй.

6. Шинэ оролцогчдын дунд Kento Kaku (Ryuji гэх шинэ судлаач), Koji Ohkura, Tina Tamashiro, Hyunri зэрэг нэрүүд багтаад байгаа.

7. Гуравдугаар бүлэг нь илүү аюултай, сэтгэл зүйн дарамт, шахалт ихтэй тоглоомууд, талцал, багуудын тоглолт ихээхэн гарч ирэх төлөвтэй байгаа. Alice in Borderland цуврал нь амьд явах утга, шийдвэрийн үнэ цэн, эрх чөлөөний тухай гүн гүнзгий сэдвүүдийг хөнддөг. Энэхүү гуравдугаар бүлэг нь цувралын финал бүлэг болж магадгүй гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр юу гарахыг хүлээх л үлдлээ.