UBLife Logo
Спорт

Блиц: “Netflix"-ийн "Physical: Asia" шоунд оролцох Монгол тамирчдын тухай баримтууд

Блиц: “Netflix"-ийн "Physical: Asia" шоунд оролцох Монгол тамирчдын тухай баримтууд

“Netflix"-ийн "Physical: Asia" реалити шоуны шинэ улирлын дугаарт Ази тивийн найман улсын баг оролцоно. Багийн гишүүдийг биеийн хүч, тэсвэр тэвчээр, биеэ авч яваа байдал, авьяас чадвараар нь шигшиж сонгодог журамтай.

Энэ шоунд өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тамирчид багтсан байна. Та бүхэнд эдгээр тамирчдын тухай блиц танилцуулгыг хуваалцая.

"Physical: Asia" реалити шоу аравдугаар сард олны хүртээл болох төлөвтэй байна.


Баярсайханы Орхонбаяр

  1. Хичээллэдэг спортын төрөл: Үндэсний бөх

  2. Нас: 27

  3. Шуугиант амжилт: Улсын арслан Баярсайханы Орхонбаяр 2025 он гарснаар 16 барилдаанд зодоглож бүгдэд нь шөвгөрөөд байна. Тэрбээр:

    18 настайдаа Сумын заан

    20 настайдаа Аймгийн арслан

    21 настайдаа Аймгийн арслан цолоо баталж, мөн Улсын начин

    22 настайдаа Улсын харцага

    24 насандаа Улсын арслан цолонд хүрч

    26 насандаа Улсын наадамд хоёр дахиа үзүүрлээд байгаа билээ.

  4. Онцлох эшлэл: Бөхийн спортоор хичээллэж байгаа бүх сайхан залуусыг хүндэлдэг. Бөхийн буян сайхан. Тиймээс ард түмнийхээ хайр хүндлэлийг дааж явах сан гэж хичээдэг дээ …”.

  5. Харъяалагдах баг, клуб: “Таван Хан” дэвжээ, “Алдар” спорт хорооны тамирчин.


Амарсайханы Адъяасүрэн

  1. Хичээллэдэг спортын төрөл: Жүдо бөх

  2. Нас: 25

  3. Шуугиант амжилт: А.Адъяасүрэний хувьд, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальтай. Тэрбээр Их дуулга ангилалд хоёр удаа үзүүрлэж, ГранПри ангиллаас гурван хүрэл медаль атгаад байна. Мөн “Парис-2024” олимпод эх орноо төлөөлж оролцсон төдийгүй ДАШТ-д таван удаа зодоглоод байгаа юм. Өдгөө тэр +78 кг-ын жин дэх дэлхийн чансааны 22-р байрт эрэмблэгдэж байна.

  4. Онцлох эшлэл: “Тамирчин хүн ялж, ялагдах үетэй бишгүй л олонтаа нүүр тулна. Тэр бүрийд сэтгэлээ хатамжилж, ахин алдахгүйн тулд сул талаа сайжруулах нь алсдаа том амжилтад хүргэдэг …”.

  5. Харъяалагдах баг, клуб: “Алдар” спорт хороо, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин.


Энхбатын Дөлгөөн

  1. Хичээллэдэг спортын төрөл: Сагсан бөмбөг

  2. Нас: 33

  3. Шуугиант амжилт: 3х3-ийн Азийн АШТ-ий хошой алт, мөнгөн медальтай. 2017, 2018 онуудад мөнхүү тэмцээний бэлгэдлийн багт нэрлэгдэж, 2017 онд тухайн тэмцээний "Үнэ цэнэтэй тоглогч"-оор тодорч, 2017 оны дэлхийн шилдэг АРВАН 3х3-ийн тоглогчийн нэгээр шалгарч байсан. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос түүнийг 2020 оны дэлхийн шилдэг дөрвөн ашигтай тоглогчийн нэгээр тодруулж байсан юм. 

  4. Онцлох эшлэл: “Тамир тэнхээ маань яаж ч цуцсан байлаа гэхэд бөмбөгний хойноос эцсийн хүчээ шавхаад гүйнэ гэсэн зарчимтай, би …”.

  5. Харъяалагдах баг, клуб: Сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3-ийн Үндэсний шигшээ багийн тамирчин.


Гантогтохын Хандсүрэн

  1. Хичээллэдэг спортын төрөл: Волейбол

  2. Нас: 24

  3. Шуугиант амжилт: Тэрбээр Японы V League болоод Тайванийн лигт тоглосон анхны монгол волейболчин юм. Г.Хандсүрэн 2023 онд Өмнөд Солонгосын лигт тоглохоос татгалзаж, Үндэсний шигшээ багтаа хүчин зүтгэхийг сонгосон гэж хэлээд шуугиан тарьж байсан.

    Г.Хандсүрэнгийн өвөө нь Дархан аварга Х.Баянмөнх, аав нь Улсын гарьд Б.Гантогтох билээ.

  4. Онцлох эшлэл: “Би Үндэснийхээ шигшээ багийнхаа хамтаар түүхэн амжилтад хүрэхийг хүсдэг …".

  5. Харъяалагдах баг, клуб: Волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин.


Эрдэнэ-Очирын Лхагва-Очир

  1. Хичээллэдэг урлагийн төрөл: Уран нугаралт

  2. Нас: 38

  3. Шуугиант амжилт: Тэрбээр олон улсын А зэрэглэлийн циркийн наадмаас 10 орчим цом хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа Бодибилдинг фитнесийн дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат жүжигчин юм.

    Өнгөрсөн жил олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд оролцож, Алтан цомын эзнээр тодорсон. Тус тэмцээнд Э.Лхагва-Очир дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг толилуулсан юм.

  4. Онцлох эшлэл: “Уран нугаралтыг бид дэлхийд заадаг. “Уран нугаралтын монгол дэг” гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Зөвхөн монгол хүнээс л сурах боломжтой. Үүнийг би нүүр бардам хаана ч хэлнэ. Тэгэвч мөнгөнөөс илүү үнэтэй зүйл надад бий. Тэр бол Монголоо гэх сэтгэл минь …”.

  5. Харъяалагдах баг, клуб: Хувиараа.


Баатархүүгийн Энх-Оргил

  1. Хичээллэдэг спортын төрөл: Холимог тулаан

  2. Нас: 36

  3. Шуугиант амжилт: Тэрбээр мэргэжлийн рингэнээ 16 удаа тулалдаж, 13-т нь ялаад байна. Үүнээс One Championship холбоонд долоон тулаан хийхдээ 6 ялсан амжилттай байгаа юм.

  4. Онцлох эшлэл: “Би хүнийг дээрэлхдэг занд дургүй. Багадаа дээрэлхүүлж байгаа хүүхдүүдийг өмөөрдөг хүүхэд байсан юм …”.

  5. Харъяалагдах баг, клуб: Team Tungaa.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.