UBLife Logo
Спорт

The MongolZ баг: Бид татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Авахгүй

The MongolZ баг: Бид татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Авахгүй

The MongolZ багийнхан Соёлын сайд Ч.Ундрамын хэвлэлд хэлсэн үгсийг няцааж, хариу мэдэгдэл гаргалаа.

Ч.Ундрам хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ Нэгдүгээрт, Ч.Номинг Соёлын сайд байх үед БТСУХ-гоор дамжуулан The MongolZ багийнханд тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн санхүүжүүлт олгосон.

Хоёрдугаарт, тухайн багийнхан УИХ-ын гишүүн Сайнзоригоор дамжуулан Соёлын Элч болох хүсэлтийг ирүүлсэн байна лээ. Хүсэлтийнх нь дагуу энэ хүмүүсийг Соёлын Элч болгож өгөхийг Гадаад хэргийн яаманд уламжилсан.

Миний сонссоноор, The MongolZ багийг үүсгэн байгуулсан холбооных нь Удирдах зөвлөлд Төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа хүний гэр бүлийн хүн байдаг учир улс төрийн ажилд тэднийг ашиглах нөхцлийг бүрдүүлсэн гэж байна лээ.

Өөрсдийнхөө хүсэл сонирхлын дагуу спортоор хичээллэхийг сонгож, олон улсад очиж тоглоод амжилт гаргасан хүмүүст хууль журамгүй тохиолдолд заавал татвар төлөгчийн мөнгөнөөс урамшуулал өгөх албагүй!” хэмээн ам алдсан юм.

Тэгвэл The MongolZ багийнхан түүний яриаг няцааж дараах хариу мэдэгдлийг гаргав. Уг залруулгад:

“1. The MongolZ Esports Organization татвар төлөгчдийн мөнгөнөөс 1 ч төгрөг аваагүй. Авахгүй.

2. Манай арын албанд улс төртэй холбоотой хүн ажилладдаггүй. Ажиллахгүй.

3. Бид ямар нэг холбоонд харьяалагддаггүй, үйл ажиллагаагаа бие даан явуулдаг. Харьяалагдахгүй ...” хэмээн онцолсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.220.118
Удмаараа хулгайч сайд нь нэрийг нь бариад хуссан юм бгаа биз новш гэж ямар хөгийн гуйлгачингууд төрд гараа вээ