UBLife Logo
Спорт

Дэлхийн аварга П.Орхон ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

Дэлхийн аварга П.Орхон ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

Хорватын нийслэл Загреб хотноо есдүгээр сарын 13-18-ны өдрүүдээр явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын 20 бөх зодоглож байна.

Эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглосон дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон эхний тойрогт гоц мөргөсөн.

Тэрбээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Беларус бөх Вераника Ивановаг эхний хагаст 10:0 оноогоор илүүрхэн буулгаж авсан бол, залгаад шигшээ наймын шатнаа АНУ-ын бөх Адауго Нвачуквуг 5:2 оноогоор ялав.

Харин хагас шигшээд “Парис-2024” олимпын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Японы Сакура Мотокитэй барилдахдаа 14:1 оноогоор дийлдсэн юм.

Тэрбээр өнөө орой Унгар болон Нигерийн бөхчүүдийн аль ялсантай нь ДАШТ-ий хүрэл медалийн төлөө хүч сорино.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.