Есдүгээр сарын 26-28-ны өдрүүдээр БНХАУ-ын Чиндао хотноо явагдах жүдо бөхийн ГранПри ангиллын тэмцээнд 27 орны 207 жүдоч оролцохоор зэхэж байна.
Энэ тэмцээнд Монголын 14 жүдоч хүч сорино.
Эрэгтэйчүүдийн:
60 кг-ын жинд Улаанбаатарын Их дуулга тэмцээний хүрэл медальт Б.Сүхбат, Т.Түмэнжаргал нар өрсөлдөнө.

66 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, ГранПри ангиллаас нэг түрүү, хошой хүрэл медальтай Ё.Басхүү,
73 кг-д Л.Энхдөл,
81 кг-д Ази болон Далайн орнуудын залуучуудын АШТ-ий үзүүр бөх О.Шинэбаяр,

+100 кг-д Азийн наадмын үзүүр бөх, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ГранПри ангиллын хошой хүрэл медальтай Б.Гончигсүрэн, ГранПри ангиллаас мөнгө, хүрэл медальт О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Эмэгтэйчүүдийн:
48 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл, ГранПри ангиллын хошой хүрэл медальт Г.Наранцэцэг,
52 кг-ын жинд Б.Уранзаяа, Ц.Гал-Од нар,

57 кг-д Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт Л.Сосорбарам,

63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, ГранПри ангиллын нэг түрүүтэй Л.Энхрийлэн,
+78 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальтан, ГранПри ангиллаас гурван хүрэл медальтай А.Адьяасүрэн, Их дуулга ангиллын гурван хүрэл медальт Д.Номинзул нар зодоглох юм.
