Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) 10-р сарын 8-15-ны өдрүүдээр болох нь ээ.
Өнөө жил 17 дахь удаагаа явагдаж буй энэхүү фестиваль нь Монголын кино урлагийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхий дахинаа нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, улмаар кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Энэ жилийн хөтөлбөрт:
Нээлтийн кино үзвэр,
“Хангарди” Монгол киноны уралдаант хэсэг,

“Үзэхийн хязгаар” Монголын сор бүтээлчийн сонгодог бүтээлийг дахин танилцуулах хэсэг,

Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг улсуудын 2024-2025 онд бүтээгдсэн уран сайхны болон баримтат кино үзвэр,

Кино боловсрол олгох “Залуу үзэгч” хөтөлбөр,

Кино уран бүтээлчдэд зориулсан “Industry Day” форум тэргүүтэй өргөн хүрээг хамарсан, олон талт үйл ажиллагаанууд багтжээ.
Үргэлжлүүлэн та бүхэндээ “Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөрт багтсан кинонуудыг бүхэлд нь танилцуулья.
МОНГОЛ КИНО ХЭСЭГТ:
Найруулагч: Батаагийн Энхбаяр “Шувуулахуй” (Falconry),

Найруулагч: Жанчивдоржийн Сэнгэдорж “Чимээгүй хотын жолооч” (Silent city driver),

Найруулагч: Равжихын Эрхэмбүрэн “Гурав дахь цохилт” (The Third punch),

Найруулагч: Бямбасүрэнгийн Батдэлгэр “Татар” (Tatar) гэсэн бүтээлүүд сонгогджээ.

“ҮЗЭХИЙН ХЯЗГААР” ХЭСЭГТ:
Өнөө жил Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Уг ойн хүрээнд ”Улаанбаатар” олон улсын кино наадмын “Үзэхийн Хязгаар” хэсгээр Монголын сор уран бүтээлчдийг дахин алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, тэдний бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад өргөн дэлгэцээр үзэх боломжийг олгож, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнг онцлон, түүний;
“Анхны алхам” УСК (1970 он),

“Хүний амь” УСК (1976 он) нэрт кинонуудыг өргөн дэлгэцээр, ганцхан удаа толилуулах гэж байна.

ОЛОН УЛСЫН КИНО ХЭСЭГТ:
Найруулагч: Жафар Панахи “Энгийн нэгэн осол” (It was just an accident)
Улс: Иран, Франц, Люксембург хамтын,

Найруулагч: Масча Шилински “Ойчих чимээ” (Sound of falling)
Улс: Герман,

Найруулагч: Клебер Мендонса Фильо “Нууц агент” (The secret agent)
Улс: Бразил, Франц, Герман, Нидерланд хамтын,

Найруулагч: Иоахим Триер “Дотносол” (Sentimental value)
Улс: Норвеги, Франц, Дани, Герман хамтын,

Найруулагч: Би Ган “Сэхээрэл” (Resurrection)
Улс: Хятад,

Найруулагч: Хлинур Палмасон “Хайр үлдэнэ” (The love that remains)
Улс: Исланд, Дани, Швед, Франц хамтын,

Найруулагч: Жанике Аскевольд “Ганц бие ээж” (Solomamma)
Улс: Норвеги, Латви, Литва, Дани, Финлянд хамтын,

Найруулагч: Маура Дельперо “Вермилион тосгон” (Vermiglio)
Улс: Итали, Франц, Бельги хамтын,

Найруулагч: Чие Хаякава “Ренуар” (Renoir)
Улс: Япон, Франц, Сингапур, Филиппин, Индонез, Катар хамтын,

Найруулагч: Полин Локес “Нино” (Nino)
Улс: Францынх.

“Залуу үзэгч” хөтөлбөрт:
Найруулагч: Балинт Симлер “Сургамж” (Lesson learned)
Улс: Унгар,

Найруулагч: Сауле Блювайте “Токсик” (Toxic)
Улс: Литва,

Найруулагч: Нео Сора “Аз жаргалтай төгсгөл” (Happyend)
Улс: Япон, АНУ, Сингапур, Их Британи хамтын,

Найруулагч: Юхо Куосманен “Дуугүй трилоги” (Silent Trilogy)
Улс: Финляндынх.

БАРИМТАТ КИНО ХЭСЭГТ:
Найруулагч: Касимир Бёржесс “Төмөр өвөл” (Iron winter)
Улс: Австрали, Монгол хамтын,

Найруулагч: Симона Каноника “Амьсгалын дуу” (Song of breath)
Улс: Швейцарь, Итали хамтын,

Найруулагч: Давид Бим “Өрнө зүгт, Сапатад” (To the west, in Zapata)
Улс: Куба, Испани хамтынх.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Улаанбаатар” олон улсын кино наадмын албан ёсны цахим хуудаснаас авна уу.