UBLife Logo
Кино

“Чоно үүр шөнөөр ирдэг” киног Австралиас Оскарын шагналд албан ёсоор нэр дэвшүүллээ

“Чоно үүр шөнөөр ирдэг” киног Австралиас Оскарын шагналд албан ёсоор нэр дэвшүүллээ

Монгол, Австрали, Германы хамтын уран бүтээл болох найруулагч Габриел Брадигийн The Wolves Always Come at Night (Чоно үүр шөнөөр ирдэг) кино 2026 оны Академийн шагнал буюу “Оскар”-ын шилдэг олон улсын кино төрөлд Австралийн нэрийн өмнөөс албан ёсоор нэр дэвшсэнийг уран бүтээлчид өнөөдөр зарлалаа.

Жил бүр Оскарын гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд дэлхийн улс орон бүр зөвхөн нэг бүтээлийг нэр дэвшүүлэх журамтай. Энэ жил Австралийн сонгон шалгаруулалтад 16 бүтээл өрсөлдсөнөөс “Чоно үүр шөнөөр ирдэг” кино шалгарсан нь Монголын уран бүтээлчдийн хувьд түүхэн мөч боллоо.

Эх хэл дээр маань, бодит монгол хүний амьдралыг харуулж, тал нутагт бүтээсэн бодит түүхийг олон улсын уран бүтээлчид хамтран дэлгэснээрээ тус бүтээл ихээхэн онцлог юм.

Монголын уран бүтээлчид Австрали, Герман, АНУ, Их Британи, Колумбын уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, Монголын хөрснөөс төрсөн түүхийг дэлхийн дэлгэцэнд хүргэх боломжийг нээжээ.

Бүтээл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд нэрвэгдэн, нутгаасаа нүүхээс аргагүй болсон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Давгасүрэнгийн Даваасүрэн, түүний гэргий Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит амьдралд тулгуурласан. Тэдний их нүүдэл, нүүдлийн замд олсон ба алдсан үнэт зүйлсийн тухай өгүүлэх энэ кино зөвхөн нэг гэр бүлийн төдийгүй өнөөгийн дэлхийн тулгамдсан асуудлын толь болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.