UBLife Logo
Кино

Хэдэн өдрийн турш санаанаас үл гарах ёс суртахуун, эрх чөлөөний тухай өгүүлэх 8 кино

Хэдэн өдрийн турш санаанаас үл гарах ёс суртахуун, эрх чөлөөний тухай өгүүлэх 8 кино

Зарим кино үзээд дуусмагц мартагддаг. Харин зарим бүтээл таны дотоод ертөнцөд шуурга дэгдээж, олон өдрийн турш толгойноос гаралгүй бодолд автуулдаг. Эдгээр кинонууд үзэгчийн сэтгэлд зүгээр нэг үлдээд зогсохгүй, амьдрал, ёс суртахуун, эрх мэдэл, хүний мөн чанарыг эргэцүүлэхэд хүргэсэн юм.


1. Soleil O (1967)

Францад ажиллаж, амьдрахыг хүссэн Африк гаралтай залуугийн нүдээр цагаачлалын амьдрал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, хүний үнэлэмжийн тухай өгүүлдэг. Өнгө аясаараа уран сайхны мэт боловч гүн ухааны асуулт дэвшүүлдэг энэхүү кино үзэгчийг эрх чөлөө, хүлээн зөвшөөрөгдөхийн жинхэнэ утгыг эргэцүүлэхэд хүргэнэ.

2. Onibaba (1964)

Японы дундад зууны дайны үед өрнөх энэ кинонд амьд үлдэхийн тулд бусдын амийг хөнөөхөд хүрсэн хоёр эмэгтэйн түүхийг өгүүлнэ. Сэтгэл зүйн айдас, хүний ёс суртахууны хязгаарыг маш хүчтэйгээр харуулсан энэ бүтээл аймшгийн жанраас давсан гүн утга бүхий уран сайхны кино хэмээн үнэлэгддэг.

3. Chameleon Street (1989)

Бодит амьдрал дээр суурилсан энэхүү кинонд Детройтын хар арьст эр өөрийгөө төрөл бүрийн мэргэжилтэй хэмээн дүр эсгэж буй тухай өгүүлдэг. Инээдтэй мэт санагдах ч цаанаа бол арьс өнгө, анги давхаргын ялгааны талаар хурц шүүмжлэл өрнүүлдэг.

4. Enjoy Poverty (2008)

Бельгийн уран бүтээлч Ренцо Мартенсийн хийсэн баримтат бүтээл. Тэрээр Африкийн ядуурлыг "бүтээгдэхүүн" болгон хэрхэн дэлхийд хэрэглэж байгааг харуулдаг. Өөрөө ч энэ системийн нэг хэсэг болж оролцож буйгаа нуухгүйгээр үзүүлснээр үзэгчийг үнэхээр тавгүй, шаналгаатай бодолд автуулна.

5. Sankofa (1993)

Боолчлолын түүхийн тухай хүчтэй өгүүлдэг энэ бүтээлд загвар өмсөгч нэгэн бүсгүй санамсаргүй байдлаар Африкийн боолын амьдралд эргэн очдог. Өнгөрснөө ойлгохгүйгээр өнөөдөр, ирээдүйгээ мэдэрч чадахгүй гэсэн санааг уран сайхны өнгө аястайгаар хүргэдэг.

6. The Magnificent Cake (2018)

Энэ богино хэмжээний анимэйшн нь 19-р зууны Бельгийн колоничлолын тухай өгүүлдэг. Хүүхдийн үлгэр шиг зөөлөн өнгө аяс бүхий дүрслэлтэй ч цаанаа нь маш хатуу, эмзэг үнэнийг шингэсэн. Колоничлолын харгис үнэн болон хүний алдаатай түүхийг сануулах нэгэн өвөрмөц бүтээл.

7. You Will Die At Twenty (2019)

Судан улсын нэгэн тосгонд төрсөн хүүг "20 нас хүрээд үхнэ" гэсэн зөгнөл дагаж, түүний бүх амьдрал айдас, хүлээлтийн дунд өнгөрдөг. Энэхүү кино хувь хүний хувь тавилан, сонголт, итгэл үнэмшлийн талаар эргэцүүлэхэд хүргэнэ.

8. Love is the Message, The Message is Death (2016)

Америкийн уран бүтээлч Артур Жафагийн хийсэн энэ видео арт бүтээл нь арьс өнгөөр ялгаварлах үзэл, хар арьстнуудын түүхэн зовлон зүдгүүр, соёлын хүч чадлыг дүрс болон хөгжим хослуулан үзүүлдэг. Ердөө 7 минутын урттай ч үзэгчдэд хэдэн өдөр ч биш, хэдэн жилд бодогдохуйц гүн сэтгэгдэл үлдээдэг.

Эх сурвалж: Intermission Podcast

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.