Есдүгээр сарын сүүлчийн өдрүүд эхэлж, шинэ сартай золгох дөхжээ. Ажил амьдрал буцалсан шинэ долоо хоногийн мэнд. Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлыг хүргэж байна.
“Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэн
Японы уран бүтээлч, “Кёозан-Ха” урлагийн үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч Торү Күранүки “Хязгааргүй чулуун цуурай” уран бүтээлийн үзэсгэлэн энэ бямба гараг хүртэл Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болон дэлгэгдэнэ. Тэрбээр “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэндээ нийт 77 бүтээл багтаасан бөгөөд чулууны мөн чанарыг шингээхийг зорьжээ.
Хаана: Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхим
Хэзээ: Аравдугаар сарын 4 хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг: энд дарж авна уу.

“Хонин цагаан үүл” - Дуу бүжгийн үдэшлэг VOL.07
Хуучны сайхан хөгжимд дурлаж, өнгөрсөн цаг үеэр аялаарай. Тус арга хэжээд “Болор” хамтлагийн дуучин С.Оргил, дуучин Б.Сарантуяа, The Pips хамтлаг, Дуучин Т.Солонго, DJ Roxy хүрэлцэн ирнэ.
Хаана: Хаан театр
Хэзээ: Аравдугаар сарын 4
Дэлгэрэнгүй мэдээллийг: энд дарж авна уу.

“SMART” Festival of Creativity 2025
“SMART” Festival of Creativity фестиваль нь ес дэх жилдээ болох гэж байна. Монголын маркетингийн холбооноос тус фестивалийг зохион байгуулж байгаа бөгөөд маркетинг, бүтээлч салбарын хамгийн том арга хэмжээ юм. Энэ жилийн фестивальд оролцсоноор олон улс болон дотоодын шинэ мэдлэг, туршлагатай танилцах, суралцах боломжтой.
Хаана: M bank arena
Хэзээ: Есдүгээр сарын 30
Дэлгэрэнгүй мэдээллийг: энд дарж авна уу.

Японд суралцах тухай мэдээллийн яармаг - 2025
Японд суралцах тухай 16 дах удаагийн мэдээллийн яармаг танхимаар зохион байгуулагдаж гэж байна. Тус яармагийн үеэр Япон улсын хувийн болон улсын сургуулиудын төлөөлөгчидтэй уулзаж ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой аж.
Хаана: Монгол - Япон төв
Хэзээ: Аравдугаар сарын 4-5
Дэлгэрэнгүй мэдээллийг: энд дарж авна уу.
