Аравдугаар сарын 1-2-ний өдрүүдээр БНХАУ-ын Тяньжинд явагдаж буй 3х3-ийн Челленжер тэмцээнд Монголын "Улаанбаатар MMC Энержи" багийнхан оролцож байна.
Тэд хэсэгтээ Хятадын “Чонмин” багийг 22:10-аар буулган авч, Сербийн “Партизан”-д 21:16 харьцаатай хожигдсон.
Улмаар хэсгийнхээ дэд байраар хасагдах шатнаа шалгарч, Сербийн “UB” багтай оноолт таарсан юм.
Саяхан өрнөсөн эл тоглолтод “UB“ багийнхан 19:16 оноогоор хожлоо.
