UBLife Logo
Улс төр

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тийшээ тас битгий тасраасай гэсэндээ эвлэрүүлэх бодлого барьж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тийшээ тас битгий тасраасай гэсэндээ эвлэрүүлэх бодлого барьж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн бүлгийн даргадаа бүлгийн хурлаа хуралдуулах шаардлага хүргүүлжээ. Бүлгийн хурлыг бүлгийн дарга зарлан хуралдуулах эсвэл бүлгийн гишүүдийн олонхын шаардлагаар хуралдуулах боломжтой байдаг аж.

Шаардлага хүргүүлсэн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Сүүлийн хоёр долоо хоног манай бүлэг хуралдсангүй. УИХ-ын олонхыг бүрдүүлж байгаа МАН-ын бүлэг хуралдаж улс орны асуудлаар улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Аравдугаар сарын 9-нд цөөн тооны гишүүд гарын үсэг зурж бүлгээ хуралдуулах шаардлагыг бүлгийн даргадаа өгсөн. Мөн бүлгийн чатанд ч хүсэлтээ бичсэн. Засгийн газрыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах бичгийг өгчихлөө. Ийм олон асуудал байгаа учраас өнөөдрийн 16:00 цагт бүлгээ хуралдуулах шаардлага өгч байна” гэсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хариу тайлбар өглөө.

Тэрбээр “УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах хоёр өргөх бичгийг хоёр талаас өргөн барьсан. Бүлгийн гишүүд бүлгийн хулыг хуралдуулая гэж байна. Уулзалдаад өнөөх хоёр бичгийнхээ утга учрыг л ярина шүү дээ. Бүлгийн даргын хувьд нэгдүгээрт, энэ хоёр бичгийн учрыг олох ёстой. Хоёрт, талуудыг хооронд нь уулзуулах үүрэгтэй. Бичиг өргөн барьсан гишүүдийн ард Ерөнхий сайд болон нөгөө талдаа УИХ-ын дарга байгаад байна. Тэр хүмүүс нь хоорондоо учраа олоогүй байхад гарын үсэг өргөн барьсан хүмүүс хоорондоо учраа олох уу. Тэгэхээр бүлэг дээр хоосон хэрүүл болно. Бүлэг дээр орж шууд хэрүүлээ хийх үү эсвэл тодорхой уулзалт хийн зөвшилцөөд бүлэг рүү орох уу.

Бид нар хоёр талд улс төрийн акц хийж байна. Үүнийг удирдах зөвлөл шийдэх ёстой. Бидний дээр удирдах зөвлөл бий. Удирдах зөвлөл яагаад өнөөдрийг хүртэл хуралдахгүй байгаа юм? Удирдах зөвлөлийн шийдвэр гарвал бид нар асуудлаа шийдэх ёстой шүү дээ. Тийм болохоор удирдах зөвлөлийн шийдвэр гарсны дараа бүлгийг хуралдуулах бодлоготой байна.

Өчигдөр бүлгийн хурлыг хийе гэсэн ч нөхцөл байдал таагүй байсан. Өнөөдөр өглөө бүлгийн хурлын зарыг тавьсан. Маргааш буюу лхагва гарагийн 12 цагт бүлгийн хуралтай. Засгийн газар хуралдах нь бүлгийн хурал хийхэд ямар хамаатай юм. Хамаагүй шүү дээ. ТББХ-ы хуралдаан шиг наана цаана асуудал үүсч магадгүй тул хэрүүл багахан болоосой, хоёр тийшээ тас битгий тасраасай гэсэндээ эвлэрүүлэх бодлого барьж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.