Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, эсэхийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэх байв. Гэвч ирц бүрдээгүй тул хуралдааныг хойшлууллаа.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир “Төрийн байгуулалтын байнгын хороонд О.Алтангэрэл, Н.Номтойбаяр нар Ерөнхийлөгчийн айлчлалтай гэж албан ёсоор бүртгүүлж, мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өвчтэй гэж бүртгүүлсэн бол Б.Батбаяр гишүүн гадаадад айлчлалтай яваа. Бусад гишүүн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна. Ирц хүрсэнгүй, дөрөв тавхан гишүүн байна. Өнгөрсөн баасан гарагт хуралдаанд оролцсон ирц бүртгэлтэй 22 гишүүн буюу 68 хувьтай байсан. Тэднээс өнөөдөр тавхан гишүүн ирсэн байна. Манай байнгын хорооны гишүүн биш, үг хэлэх 2 гишүүн байна. Та бүхэн харлаа, 35 минут хүлээлээ. Ажлын албаараа бүх гишүүн рүү залгуулсан боловч зарим нь утсаа авахгүй, нэг хэсэг нь гадаадад томилолтоор явсан байна. АН-ын бүлэг хуралдаж дуусаагүй учраас хэн ч орж ирсэнгүй. Энэ мэт шалтгаанаас хуралдааныг хаасан. Дараагийн хуралдааны хэлэлцэх асуудал, үг хэлэх гишүүд, ирц хэвээрээ. Товыг бол жич зарлана. Үндсэн хуульд заасан хугацаатай учраас энэ асуудал хүссэн хүсээгүй пүрэв, баасан гарагаас яагаад ч хэтэрч болохгүй. Арван хоногийн дотор хэлэлцэж дуусах ёстой. Энэ хугацаанд товоо тогтооно.
Хэн нь хэндээ үг хэлэх юм. Надад хэлэх юм уу? Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь байхгүй байлаа. Тийм болохоор нэг мөсөн хэн хэнийг нь байх үед хийнэ. Ерөнхий сайд алх тогшсоны дараа орж ирж байна билээ. Гишүүдийг хүчээр авчиралтай нь биш, хуралдаа суух нь үүрэг. Нөгөө талаас ажил нь шүү дээ. Ажлын албаныхан утасдаж хэлэхээс өөрөөр албадан авчиралтай биш” гэлээ.