UBLife Logo
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, эсэхийг даваа гарагт шийднэ

 Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, эсэхийг даваа гарагт шийднэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч дуусав. Ажлын цаг дууссан учраас ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир бүрэн эрхийнхээ хүрээнд хурлыг даваа гараг болтол хойшлууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир "Ажлын цаг дууссан байна. Хуульд заасан бүрэн эрхийн дагуу, хуралдааныг ирэх даваа гарагийн 13.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.