UBLife Logo
Спорт

Таканохана: Ооносатогийн үе болно

Таканохана: Ооносатогийн үе болно

Их аварга асан Таканохана сүмо ертөнцийг орхиод долоон жил өнгөрчээ. Рэйва эриний сүмо бөх Ооносато, Хоошёорюү гэсэн хоёр ёзозүнатай, өрсөлдөөн ихтэй үргэлжилж байна. Өнгөрсөн Намрын тэмцээнд хоёр аварга түрүүлэхийн төлөө халз барилдаж, спорт сонирхогчдыг баярлуулсан. Харин Хэйсэй эриний их аварга Таканохана энэ үеийг ганц аваргын үе болно гэж харж байна.

Тэрээр “Ер нь бол Ооносато гэсэн аваргын үе ирлээ гэж харж байгаа. Түүнээс өөр ноёрхох бөх алга. Намрын тэмцээнээс харахад түүнтэй өрсөлдөх бөх байхгүй байсан” гэж Киодо Цүшин агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Мөн “Ёкозүна болохоор би ингэж барилдаж чадна, тэгж чадах байх гэсэн бодол, шунал төрдөг. Тэгж бодож болохгүй. Дээш дэвшсэн үеийнхээ эрч хүч, ур чадвараа тордож байж, амжилтад хүрнэ. Баруун сугадаад дайрах барилдаанаа улам сайжруулж, мэдрэмжтэй барилдах хэрэгтэй. Би 22 настайдаа ёкозүна болж, эхний 3 жилийн 18 башёд 11 түрүүлсэн. Ёкозүна цол хүртэхэд доош унах гэсэн зүйл үгүй болохоор эхний 3 жил ёстой сайхан барилдаж, үзэлцэнэ. Харин гурван жилийн дараа хэцүү болно. Би 30 нас хүрээгүй байхдаа л хэзээ болих вэ гэдгээ бодож байлаа” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.140.57.11
Үнэн нь л энэ
ЗОЧИН\18.140.57.11
Үнэн нь л энэ
ЗОЧИН\54.255.209.220
Сайхан царай зүс тэгш сайхан биеэ бялдар сонгодог сумо стийлтэй бас л эгэлгүй сөйхан аварга байлаа. Бхга зэрэг жин нэмээд өнгө орчихож. Үг үйлдэл биеэ авч яваа, шавь нараа бэлдсэн тэдний сэтгэлзүйг ажих зэргээс самуурай л харагдаж үнэртдэг. Худлаа үнэн учираа олохгүй яваа манай хэд мөн чанараас үлгэр авах хэрэгтэй.
ЗОЧИН\18.142.105.72