UBLife Logo
Улс төр

УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй байгаатай холбоотой хөгтэй, хөөтэй, бухимдалтай 15 пост

Ub.life
Ub.life
УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй байгаатай холбоотой хөгтэй, хөөтэй, бухимдалтай 15 пост

Пүрэв гарагт буюу 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатарт анхны зөөлөн цас орсон, багш нар ажил хаялт зарлаж, эрүүл мэндийн салбарын ажилтнууд жагсаж, хот даяараа цахилгаан хязгаарлуулсан олон үйл явдалтай өдөр байлаа.

Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай болон улмаар үдээс хойш мэдэгдэл хийсний дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгснийг хэлэлцэх байв. Гэвч 10.00 цагт товлосон УИХ-ын чуулганы хуралдаан одоо буюу 10 дугаар сарын 17-ны 02.00 цагт ч эхлээгүй, гишүүд төрийн ордонд хоёр хуваагдан “оршиж” байна. Үүнтэй холбоотой өнөөдрийн хөгтэй, хөөтэй үйл явдлын талаарх постуудыг хуваалцаж байна.

1. Энэ өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхаарлыг татсан нэг хүн нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа байлаа. 10.00 цагаас хойш хурал даргалахаа хүлээж, индэрт суусан тэрбээр гишүүдийг хуралдаа суухыг дуудаж, уриалж, зэмлэж, сүүлдээ сошиал дахь коммент хүртэл уншив.

2. Индэрт тасралтгүй ярьсан түүний “амжилт” хэдийн дэлхийд данстай болох нь ээ.

3. Чуулганы ирц хүрэхгүй байсан ч УИХ-ын дарга зарим гишүүнээ түрээд ч болов орж ирэв.

4. Харин чуулганы хуралдаандаа үзэгддэггүй, ээждээ хүртэл зэмлүүлж асан зарим гишүүн ирж гайхамшиг бүтээжээ.

5. УИХ хуралдаж чадахгүй байх дүйвээний дундуур зарим хүн сайд болох амбицаа илэрхийлэв.

6. Төрөөд хэдхэн хонож буй гишүүн М.Нарантуяа-Нара Төрийн ордонд ажиллаж буйд хүмүүс санаа тавив.

7. “Хөшигний ард” эрчүүд хуйвалдаж, наана нь эмэгтэйчүүд “шарагдаж” байна хэмээн бухимдах хүн ч бий.

8. Өдрийн турш Төрийн ордон бужигнасан ч, хуралдаан эхлэхгүй байгааг хардахаас яах билээ.

10. Хоног дамнасан “гацааг” хараад мотиваци төржээ.

11. Чуулганы танхимд зарим гишүүн дохионы хэлээр тусламж хүссэн утга илэрхийлжээ. Гэвч тэд хэнээс, юунд тусламж эрсэн нь ойлгомжгүй.

12. УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүй тохиолдолд хурлыг дахин товлоод өнгөрдөг ч энэ удаад юуны учир ингэтэл “хүлээцтэй” хандав?

13. Өглөө 9.00 цагт ирцээ бүртгүүлсэн гишүүд…

14. Өвөл болохоор хүйтэн болдог…

15. Өдрийн турш телевиз, сошиалаа шалгасан иргэд унтахаар хэвтэхдээ…

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.