UBLife Logo
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэх хуралдааны ирц хүрэлгүй 24 цаг болсны эцэст 91 гишүүнтэйгээр буюу 72.2 хувийн ирцтэй хуралдаж эхэлсэн юм. Санал хураах үед 111 гишүүнтэй буюу 87 хувийн ирцтэйгээр явуулав.

Санал асуулга: ТББХ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжээгүй байна. Дэмжээгүй саналыг дэмжих үү?

  • Дэмжинэ- 36% /40 гишүүн/

  • Дэмжихгүй- 64% /71 гишүүн/

гэж санал өглөө. Ингэснээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг гишүүдийн 64 хувийн саналаар огцруулав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.