CS2 цахим тоглоомын шинжээч Алекс Mauisnake Элленбург манай “The Mongolz” баг Азбаяр Senzu Мөнхболдыг бүрэлдэхүүнээсээ хассан талаар бодлоо өгүүлжээ.
Mauisnake твиттер хуудсандаа “Монголын багийн дасгалжуулагч MaaRaa Б.Эрдэнэдалай сүүлийн хэдэн жил маш хүнд хэд хэдэн шийдвэр гаргасан. Sk0r, Bart4k, hasteka нараас татгалзаж, залуу авьяастнуудад итгэл хүлээлгэсэн нь яг зөв алхам байлаа. Түүний замналыг харахад үнэхээр итгэл хүлээлгэхээр. Юу болохыг хараад, хүлээгээд сууж байхад болно гэсэн үг. Гэхдээ энэ удаа тэр арай даварлаа гэж бодож байна. Монголын хамгийн шилдэг, сайн тоглогчийг багаасаа явуулна гэдэг арай хэтэрчээ” гэж жиргэжээ.
Senzu-г гараанаас хассан мэдээ өчигдөр гарсан. Тэрээр энэ багтаа 2023 оны есдүгээр сараас хойш хүчин зүтгэж байлаа. Senzu-гийн оронд хэнийг авах нь тодорхой бус байна.