UBLife Logo
Спорт

"БАХРЕЙН 2025" Азийн залуучуудын наадам эхэллээ

"БАХРЕЙН 2025" Азийн залуучуудын наадам эхэллээ

Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам нь Баруун өмнөд Азид Персийн булангийн олтригт байрлах Бахрейны Хаант улсад болж буйгаар  онцлогтой.

Энэ сарын 22-31-ний өдрүүдэд явагдах тус наадамд 45 ҮОХ-ны 4000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн туршид өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 тамирчин, 43 багш дасгалжуулагчдын хамт оролцож байна.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын тугийг Өсвөрийн шигшээ багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Батбаярын Эмүжин, волейболын тамирчин Цэнд-Очирын Ананд нар хүндэтгэлтэйгээр заллаа.

Тус наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдыг  Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал ахалж байгаа билээ.

Тэмцээний салхийг манай волейболчид хагаллаа. Монголын волейболын (эрэгтэй) шигшээ баг тамирчид талбайн эзэн Бахрейныг 25-20, 17-25, 25-23, 25-20 харьцаатай 4 сетэд хожсоноор шигшээ наймд шалгарлаа!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.