UBLife Logo
Newsfeed
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Хэллоуинээр юу хийх вэ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Хэллоуинээр юу хийх вэ?

Аравдугаар сар эхлэхтэй зэрэгцэн Хэллоуиний баярын уур амьсгал орж, ямар дүрд хувирах вэ, хаана баяраа тэмдэглэж, хөгжилдөх вэ гэсэн асуултууд догдлол төрүүлсээр байдаг. Энэ долоо хоногт Хэллоуиний баяраа хаана, хэрхэн тэмдэглэхээ шийдэж амжаагүй байгаа бол онцлох үдэшлэг, арга хэмжээнүүдийн мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ. Мөн зөвхөн Хэллоуиний баяраар зогсохгүй, таныг ая эгшигээр хөглөж, урлагийн мэдрэмжээ сэрээхэд хөтлөх сонирхолтой арга хэмжээнүүдийг ч бид онцлолоо. 

OCTOBER | Ёочинч Пагмын гоцлол тоглолт

Aydu Records-ын ёочинч, МУК-ын багш Э.Пагма шинэ уран бүтээлийн тоглолтоороо  Н.Жанцанноров, З.Хангал, З.Мөнх-Өлзий, Э.Нармандах нарын ёочинд зориулсан бүтээлүүдээс гадна өрнө дорнын хөгжмийн зохиолчдын виртуоз хөгжмөөс толилуулна.

Хаана: Монгол Улсын Филармони

Хэзээ: 10-р сарын 29-нд 18:30 цагт

The Lemons “RED PARTY”

The Lemons хамтлагийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’RED PARTY’’ энэ бямба гарагт болох гэж байна. Тоглолтод урилгаар Nisvanis, The Pips хамтлагийн дуучин Билгүүн, Starru, DJ George болон The Strokes хамтлагийн tribute band оролцоно. Амьд хөгжимд хайртай, дуртай хэн бүхний цугларах үдэш.

Хаана: UG Palace

Хэзээ: 11-р сарын 1-нд 19:00 цагаас

Murder on the Dance Floor - Halloween Event

Дуу хууртай, амьд хөгжимтэй, бүжгийн талбайд хөгжилдөн цэнгэх Хэллоуиний баярын үдэшлэг. Барагшунтай рийлээр бидэнд эчнээ танил болсон Амин-Эрдэнэ энэ үдшийн хост байх бөгөөд BLMD хамтлаг, дуучин Magnet Brain, Sonic Explosion хамтлагууд ая дууны эгшиг өргөж, DJ Roxy, DJ Ankhaa & Zoksy нар хөгжим тавьж, бүжин цэнгэх нь.

Хаана: TEMPLE BAR

Хэзээ: 10-р сарын 31-нд 20:00 цагаас

HALUUNWEEN SHOW 2025 

Хэллоуин биш Халуунвийн гэнэ үү? Хип хоп, поп уран бүтээлчид энэ орой цугларч, сүнсний баярыг “халуухан” тэмдэглэх аж. 

Хаана: UG Palace

Хэзээ: 10-р сарын 31-нд 20:00 цагт

BLINDFOLD HALLOWEEN RAVE PARTY

Blindfold хамтлагийн зохион байгуулж буй Хэллоуиний үдэшлэгт олон онцлох зүйл байгаа гэнэ шүү. Хоёр төрлийн photobooth, Scavenger Hunt, шилдэг костюм тодруулах зэрэг үйл ажиллагаануудыг сонирхож, дарк-хаус, техно хэмнэлд хөгжилдөх нэгэн орой байх нь. 

Хаана: TRIPLE EVENT HALL

Хэзээ: 10-р сарын 31-нд 20:00 цагт

Levanter Magazine: Arcana Night

Тарот хөзрийн нууцлаг ертөнцөд уусах орой. Хүрэлцэн ирсэн хүн бүрт тарот хөзрөөр мэргэлүүлэх эрх дагалдана гэнэ шүү. Морил, зугаац, муу ёрыг огшоо!

Хаана: Alfie Restaurant

Хэзээ: 10-р сарын 31-нд 20:00 цагт

"Намайг дурсаарай Коко" хүүхдийн жүжиг

Хэллоуиний баяр хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баяруудын нэг мөн билээ. Тэгвэл бяцхан үрстэйгээ цуг илбэ шидийн, сүнслэг ертөнцийн талаар өгүүлэх хүүхэлдэйн жүжиг үзэж, хэллоуиний баярын уур амьсгалыг мэдрээрэй.

Хаана: Улаанбаатар Театр

Хэзээ: 11 сарын 1,2-ны өдрүүдэд 

Үргэлжлэх хугацаа: 80 минут

Ж.Россини “Севилийн үсчин” дуурь

Энэ алдарт бүтээл хэдийгээр 200-аад жилийн өмнө зохиогдсон боловч, 2017 онд шинэчлэн найруулахдаа дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 19-р зуунд болгон хөрвүүлэн тавьсан онцлогтой. 200 гаруй жил тайзнаа амьдарсан уг дуурь дэлхийн олон театрт өөр өөр найруулга, өнгө төрхтэйгөөр үзэгч олонд хүрч хамгийн их тоглодог дуурийн жагсаалтын тэргүүн эгнээнд амьдарсаар байна.

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр

Хэзээ: 11 сарын 1-нд 17:00 цагт 

Үргэлжлэх хугацаа: 90 минут

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.