ОХУ-ын Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулиас орос хэлний хамгийн урт үгийг тогтоожээ. Цээжээр хэлэхэд тун хэцүү тус үгийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар шалгаруулсан байна.
Энэ бол 55 үсэгтэй “тетрагидропиранилциклопентилтетрагидропиридопиридиновые” тэмдэг нэр юм.
Орос хэлний дээд сургуулийн эрдэмтэн Павел Катышев “Энэ үг нь 2006 оны нэгэн зохиогчийн эрхийн материалд дурдагдсан байдаг. Пиридин, циклопентил гэдэг хэд хэдэн химийн нэгдлийн нэр. Энэхүү нэгдлийг гоо сайхны барааны үйлдвэрлэлд ашигладаг” гэж тайлбарлаа.
Энэ үгийн араас гидразинокарбонилметилбромфенилдигидробенздиазепин (50 үсэгтэй, химийн нэгдлийн нэр), кокамидопропилпропиленгликольдимонийхлоридфосфат (48 үсэг; химийн нэгдлийн нэр) оржээ. Мөн гадаадын иргэдийн хэлж чаддаггүй, хэлэхэд хамгийн хэцүү орос үгд выхухоль, человеконенавистничество тооцогдсон байна.
