UBLife Logo
Дэлхий

Хамгийн олон Буддын шашинтантай 10 улс

Хамгийн олон Буддын шашинтантай 10 улс

Буддизм нь НТӨ 5-р зууны үед одоогийн Балба, Энэтхэгийн зүүн хойд нутаг дэвсгэрт даяанч хуврагийн  уламжлал хэлбэрээр үүсч, Ази тивийн ихэнх хэсэгт тархсан гэж үздэг. АНУ-ын “Pew Research Center” судалгааны төвөөс 2025 оны зургаадугаар сард гаргасан баримтаас үзэхэд Хятадаас бусад оронд нийт 271 сая буддын шашинтан амьдарч байна. Яагаад Хятадыг орхив гэхээр БНХАУ-д энэ талаар тогтсон тоо байхгүй, хүн амын 4 хувь, зарим тохиолдолд 33 хувь нь буддын шашин шүтдэг гэж бичсэн байдаг. Хойд Америкт 5 сая, Европт 2,5 сая, Латин Америкт 330 мянга, Африк, Ойрхи Дорнодод тус бүр 150 мянган буддын сүсэгтэнтэй гэж бүртгэгджээ. Тэгэхээр Хятадын тооноос хамаараад дэлхийд 327-гоос 736 сая буддын шаинтан байдаг байх нь. Шүтэгчдийнхээ тоогоор Буддизм нь Христ (2,38 тэрбум), Ислам (2 тэрбум), Индуизмын (1,2 тэрбум) дараа ордог. Ингээд хамгийн олон Буддын шашинтантай 10 орныг танилцуулж байна.

1. Хятад – 465 сая. БНХАУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Гэхдээ яг тоог нь гаргахад хэцүү. Нэг талаас тодорхой судалгаа байхгүй, нөгөө талаас маш олон шашны урсгалтай холилдсон тохиолдол бий. Хэрэв Хятадын хүн амын 4 хувь нь будда шүтдэг гэж үзэх юм бол тоогоороо Тайландын дараа орох болно. Харин 9-33 хувь нь зөв бол нэгдүгээр байрт бичигдэх юм.

2. Тайланд - 67,6 сая

3. Мьянмар - 47,2 сая

4. Япон - 47 сая

5. Вьетнам - 22,6 сая

6. Камбож - 16,2 сая

7. Шри-Ланк - 15,7 сая

8. Лаос - 4,7 сая

9. Сингапур - 1,7 сая

10. Монгол - 1,7 сая

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.