UBLife Logo
Спорт

Англи эмэгтэйчүүдийн мөрөөдлийн залуу Люк Литтлер

Англи эмэгтэйчүүдийн мөрөөдлийн залуу Люк Литтлер

Их Британийн “Illicit Encounters” хэмээх нөхөртэй эмэгтэйчүүдэд зориулсан, танилцах сайтаас хэрэглэгчдийнхээ дунд “Дэлхийн хамгийн халуухан 30 эрэгтэй тамирчин” санал асуулга явуулжээ. Дэлхийн хамгийн “халуухан” эрэгтэй тамирчин хэн бол? Эрлинг Холанд, Трэвис Келси,  Карлос Алькарас, эсвэл Роналду юу? Үгүй, англи эмэгтэйчүүд өөр залууг сонгож байна. Санал асуулгад илт тасархай түрүүлсэн залуу бол 18 настай Люк Литтлер. Дартсын тамирчин. Магадгүй наснаасаа ахмад харагдаж байж болох  ч англи эмэгтэйчүүдэд тэр л таалагддаг.

Литтлерийн хувьд энэ жил ёстой оргил жил нь байлаа.

1. Нэгдүгээр сард тэр дартсын түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болсон. (тэр үед 17 настай байлаа).

2. Английн мэргэжлийн дартсын лигийг ийм залуудаа ингэж эзэрхийлж байсан тамирчин үгүй.

3. Энэ жил тэмцээн уралдаанаас авсан шагналын мөнгө нь нэг сая фунт стерлинг.

4. Зун түүнийг Их Британийн Хүндэт одонгоор шагнасан. Одоо түүнд Хүлэг баатар болж, Сэр гэж дуудуулах л үлдлээ.

5. Өнгөрсөн аравдугаар сард Литтлер Дэлхийн Гран При тэмцээнд түрүүлсэн.

6. Долоо дахь удаагаа шалгалт өгч байж, нэг юм жолооны үнэмлэхтэй болов.

7. Тэр одоо зар сурталчилгааны баатар болох дөхөж байна.

Түүний найм дахь амжилт нь “Англи эмэгтэйчүүдийн мөрөөдлийн залуу”.

“Illicit Encounters” сайтын төлөөлөгчийн албан ёсны мэдэгдэлд “Эмэгтэйчүүд жинхэнэ, ориг, байгалиараа байгаа эрчүүдийг хүсдэг болжээ. Гоёж гангалсан, худлаа булчин болсон эрчүүдийг тоохгүй байна. Англи эмэгтэйчүүдэд өөртөө итгэлтэй, эгэл жирийн Люк Литтлер шиг залуус таалагддаг. Түүний эрүүг маш олон эмэгтэй “тачаангүй” гэж дүгнэсэн байлаа. Люкийн өөртөө итгэлтэй байдал гэдэсний булчингаараа гайхуулдаг эрчүүдээс илүү хүнийг татдаг. Тэр бол эрэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн шинэ төлөөлөл” гэж дурдсан байна. Литтлер бол ажилчин ангийн төлөөлөл, маш бяртай, паабанд шар айраг, виски уугаад сууж байдаг эрчүүдтэй адилхан. Түүнд хүмүүст таалагдах гэж төмөр өргөж, булчинтай болох шаардлага байхгүй. Санал асуулгад түүний ард боксчин Энтони Жошуа, хөлбөмбөгчин Эрлинг Холанд, теннисчин Жек Дрэйпер, “Реал” багийн од Жуд Беллингем, алдарт Карлос Алькарас нар оржээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.