UBLife Logo
Спорт

Оюутны ёкозүна Т.Бөхчулуун шинэ бөхийн шалгалтад орлоо

Оюутны ёкозүна Т.Бөхчулуун шинэ бөхийн шалгалтад орлоо

Өнгөрсөн жилийн Японы оюутны ёкозүна Т.Бөхчулуун 11 дүгээр сарын 4-нд Фүкүокад шинэ бөхийн шалгалтад орлоо. Тэрээр Касүгано дэвжээнд элссэн бөгөөд оюутны ёкозүна тул макүшита зиндааны 10-аас эхлэн барилдана. Т.Бөхчулуун нь Миторюү Б.Төрболд, Оошёоүма П.Дэлгэрбаяр, Оонокацү Б.Чойжилсүрэн нарын дараа Монголоос төрсөн дөрөв дэх оюутны ёкозүна болсон юм. Тус дэвжээний ояката нь сэкивакэ асан Точиновака. Хамгийн том цолтой бөх нь жюүрёогийн тав дахь бөх Точитайкай.

Шалгалтаар манай бөх 180 см өндөр, 125 кг жинтэй гарлаа.

Т.Бөхчулуун “Одоо л нэг юм сүмоч боллоо гэсэн бодол төрж байна. Хамгийн том цолыг нь авахын төлөө барилдана. Манай “Ниппон” спортын их сургуулиас ёкозүна, комүсүби болсон бөхчүүд байгаа. Тэдэнтэй хурдхан мөр зэрэгцэхийг хүсэж байна. Жингээ 145 кг болтол нэмнэ” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.