UBLife Logo
Newsfeed
“Оюу толгой” компани нийт 1,375 оюутанд сургалтын тэтгэлэг олгожээ

“Оюу толгой” компани нийт 1,375 оюутанд сургалтын тэтгэлэг олгожээ

2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Оюу толгой” компани 2025–2026 оны хичээлийн жилийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт нь шалгарсан 60 шилдэг оюутанд батламж гардуулсан юм.

Энэ хичээлийн жил тэтгэлэг дараах хоёр чиглэлээр олгогдлоо. Үүнд:

  • 2011 оноос хэрэгжиж эхэлсэн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 30 оюутан;

  • 2024 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн “Оюу толгой” компанийн ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 30 оюутанд тус тус сургалтын тэтгэлэг олголоо.

Ингэснээр “Оюу толгой” компани нийт 1,375 оюутан залууст дотоодын болон гадаадын их дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, тэдний ирээдүйг бүтээхэд бодитой дэмжлэг үзүүлсээр байна.   

“Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Лори Ирвин батламж гардуулах арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “14 дэх жилдээ хэрэгжиж байгаа тэтгэлэгт хөтөлбөр маань сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, дотуур байрны зардлыг бүрэн хариуцахаас гадна манай залуусын хөгжлийн хөтөлбөрт оролцох боломжийг олгодог. Энэ жил 18  мэргэжлээр суралцаж буй оюутан залуус шалгарлаа. Тэтгэлэгт шалгарсан оюутнууддаа халуун баяр хүргэе” хэмээлээ.Аливаа бизнесийн улс оронд үзүүлж буй үр өгөөж гэдэг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй. Харин хэдэн хүний амьдралд бодит өөрчлөлтийг бий болгож байгаа, нийгэм эдийн засагт ямар ямар эерэг нөлөөллийг бий болгож байгаагаар хэмжигдэх юм. “Оюу толгой” компани 2010 оноос хойш боловсролын салбарт нийт 152 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1,375 залуусыг дээд боловсролтой болгон, тэднийг чадварлаг мэргэжилтэн, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд бодит хувь нэмрээ орууллаа.

“Оюу толгой” компани нь дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна олон талт хөтөлбөрүүдээр дамжуулан залуусын cурч хөгжих боломжийг дэмжиж байна. Үүнд:

  • Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр: Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад уул уурхайн чиглэлээр суралцахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

  • “Говийн оюу” тэтгэлэгт хөтөлбөр: “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь орон нутагт хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй Өмнөговь аймгийн оюутнуудад сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгодог.

  • Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр: Их сургуулиа төгсөөд удаагүй залууст хоёр жилийн турш мэргэжлийн болон техникийн ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ сонирхсон баг, хэлтэстээ ажиллаж, туршлагатай мэргэжилтнүүд, ментор, коүчүүдээс зөвлөгөө аван, ажлын чиг баримжаагаа тодорхойлох боломж олгодог.

  • Дадлагажигч оюутан хөтөлбөр: Оюутнуудад мэргэжлийн чиглэлээрээ цалинтай дадлага хийх боломж олгодог.

  • Залуусын хөгжлийн хөтөлбөр: Ахлах ангийн сурагчдад ур чадвараа хөгжүүлж, хичээлээс гадуур суралцах боломжийг бий болгох, дэмжих хөтөлбөр.

“Оюу толгой” компанийн тэтгэлэгт болон хөгжлийн хөтөлбөрүүд нь залуусын ирээдүйг гэрэлтүүлж, тэднийг мөрөөдлийнхөө төлөө итгэл дүүрэн урагшлах боломжийг нээж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ot.mn цахим хуудаснаас авна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.