UBLife Logo
Newsfeed
“KPop Demon Hunters” анимейшнийн “Saja Boys” хамтлагийн гишүүдтэй танилц

“KPop Demon Hunters” анимейшнийн “Saja Boys” хамтлагийн гишүүдтэй танилц

"Netflix"-ийн алдарт анимейшн “KPop Demon Hunters”-ийн “Saja Boys” бодит амьдрал дээр үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. “FKMP” буюу БНСУ-ын Хөгжмийн холбооноос мэдээлэхдээ хамтлагийн гишүүд бүрдэж дууссан хэмээн зарлаад байна.

Гишүүдийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

Danny Chung

Дэнни Чанг нь "BLACKPINK" хамтлагийн "How You Like That", "Pink Venom" зэрэг алдарт дуунуудыг зохиож олонд танигдсан солонгос болон америк гаралтай хөгжмийн зохиолч, дуучин, реппер, ая зохиогч юм. Мөн энэ онд нээлтээ хийсэн “K-pop Demon Hunters” анимейшнийн “Baby Saja” дүрийн дуулалтын үүргийг гүйцэтгэж, анимейшнийн аялгууг хамтран зохиосон байна. Одоогийн байдлаар тэрээр “The Black Sea” лейблд “creative director”-аар ажиллаж байна.


samUIL Lee

Самюэл Ли нь 2017 онд “Produce 101” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлаар уран бүтээлчийн гараагаа эхлүүлж байжээ. Мөн тэрээр “Saja Boys” хамтлагийн “Romance” дүрийн дуулалтын үүргийг гүйцэтгэж олонд танигджээ.


Andrew Choi

Эндрю Чой нь Өмнөд Солонгосын дуучин, дуу зохиогч юм. “Netflix”-ийн “K-pop Demon Hunters” анимейшнийн “Jinu” дүрийн дууг дуулсан аж. Одоогийн байдлаар тэрээр “EXO, SHINee” зэрэг алдартай хамтлагийн продюсероор ажиллаж байна.


Neckwav

Neckwav нь R&B дуучин, продюсероор ажилладаг. “KPop Demon Hunters”-ийн “Abby Saja”-ийн дүрийн дууг дуулж, олонд танигдсан. Тэрээр “Without You”, “All Yours” зэрэг хип хоп, R&B дуунуудаараа алдарт хүрсэн билээ.


Kevin Woo

Кевин Үү нь солонгос, америк гаралтай дуучин, дуу зохиогч, телевизийн хөтлөгч, жүжигчин. “U-KISS” хамтлагт дуулж байснаар фэнүүд нь сайн мэднэ. Калифорнид төрж, 15 насандаа Өмнөд Солонгос руу нүүсэн бөгөөд 2008 онд "U-KISS" хамтлагт урлагийн замналаа эхлүүлсэн. Тэрээр 2017 онд ганцаарчилсан уран бүтээл хийхээр шийдэн, хамтлагаасаа гарч байжээ. Мөн тэр “After School Club” нэвтрүүлгийн хөтлөгч юм. “K-Pop Demon Hunters” анимейшнийн “Mystery Saja” дүрийн дууг дуулсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.