Ард Санхүүгийн Нэгдэл ХК ес дэх удаагаа Хөрөнгө Оруулагч Үндэстэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ 12 сарын 6-ны өдөр болно. Хүрэлцэн ирснээр санхүүгийн салбарын шинэ соргог мэдээлэлтэй танилцахаас гадна, өөрийн бизнест тохирсон мэргэжлийн зөвлөгөөг авах, хөрөнгө оруулалт татах, орон даяар цацагдах ТВ сувгаар өөрийн бизнесийг танилцуулах зэрэг олон давуу талтай.

Монголын хамгийн том эвент заал Ори Студиост зохион байгуулагдана


Өмнө жилүүдэд Хөрөнгө Оруулагч Үндэстэн арга хэмжээ жил бүр 3,000-5,000 гаруй оролцогчийг цуглуулж, Монголын хамгийн том хөрөнгө оруулагчдын цугларалт болж чадсан билээ. Харин энэ удаагийн арга хэмжээ Ард Санхүүгийн Нэгдлийн бүтээн байгуулалт, олон улсад чанар стандартаараа хүлээн зөвшөөрөгддөг Ори Студиост зохион байгуулах гэж байна. Монголын хамгийн том эвент заал гэдгээр та бүгд сайн мэдэх буй.

“Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчид болон онцгой зочидтой уулзах боломж

“Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2025” арга хэмжээнд ирснээс үнэ цэнтэй мэдээлэл, зөвлөгөөг авахаас гадна олны танил эрхмүүдтэй уулзах танилцах, хүрээллээ тэлэх боломжтой. Монгол улсыг дэлхий дахинд сурталчилж яваа “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчид хүрэлцэн ирэх бөгөөд Mongol HD телевизийн Нүүдэл шийдэл нэвтрүүлгийн зураг авалтыг тэнд бичих болно. Дэргэдээс нь үзэж, сонсох тэс ондоо мэдрэмж байх нь гарцаагүй.

Циркийн үзүүлбэр

Тус арга хэмжээ зөвхөн бизнесийн уулзалт, хөрөнгө оруулалтын зөвлөгөөгөөр хязгаарлагдахгүй. Та хэрэгтэй мэдээллээ авч, оюун ухаанаа цэнэглэхийн зэрэгцээ тэр бүр үзэж амждаггүй циркийн гайхамшигтай, догдлом үзүүлбэрүүдийг үзэн сэтгэлээ баясгах боломжтой юм шүү.

Түмэн ард - Түмэн боломж гэнэ үү?
Ард Санхүүгийн Нэгдлээс хэрэгжүүлдэг Түмэнд Ард хөтөлбөрийн хүрээнд чуулганы өдөр ярилцлага өрнүүлэх аж. Г.Уянга захирал чиглүүлэн ээжүүд хэрхэн санхүүгээ зөв удирдах талаар хэлэлцэнэ гэнэ шүү. Тиймээс хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид ч гэлтгүй санхүүгийн мэдлэгээ зузаатгах хүсэлтэй хэн бүхэн ирж түмэн боломжийг атгаарай.

“Flash Deal” томоохон хямдралууд

“Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2025” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр ард койноо ашиглан маш том хямдралуудыг авах боломжтой.

"X" Шинэ өнгө төрх - Ирээдүй

Арга хэмжээний үеэр ард санхүүгийн нэгдэл “Rebranding” буюу өөрсдийн цоо шинэ өнгө төрхийг танилцуулахаар төлөвлөж байна.

Лазер шоу

Танд мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна таныг цэнгүүлэх шинэлэг шоунууд таныг хүлээж байна. Монголд Лазер шоу үзэх боломж тийм ч их байхгүй шүү дээ.
“Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2025” арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

