Шинэ жилийн уур амьсгал орж буй эдгээр өдрүүдэд уншигч та юу хийхээр төлөвлөж байна даа? Бяцхан үрстэйгээ, дүү нартайгаа цагийг өнгөрүүлж, мартагдашгүй дурсамж бүтээж болох хүүхдийн жүжгүүдээс эхлээд дуу хуур, балеттай сонгодог үдшүүдээс эхлээд энэ долоо хоногт болох онцлох эвентүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ.

Dreamers’ day #408: Les Pires

Кино урлагт хайртай залуусын хүсэн хүлээдэг Dreamers’ Day өдөрлөгийн ээлжит үзвэр энэ долоо хоногт зохион байгуулагдах гэж байна. 2022 оны Каннын кино наадмын ‘’Un Certain Regard” төрлийн “Grand Prix” шагналт “Les Pires” бүтээл нь хүүхэд наснаас насанд хүрэх шилжилт, бодит амьдрал ба дүрүүдийн огтлолцлыг уран сайхны мэдрэмжтэйгээр харуулсан кино юм. Тус үзвэр нь үнэ төлбөргүй бөгөөд 16:00 цагт эхэлнэ.
Хэзээ: 12-р сарын 13-нд
Хаана: Тэнгис кино театр
Найрамдалын уулзалт ба гэрэл зургийн аялал

Улаанбаатар хотынхоо гудамж, талбайгаар зугаалж, харж мэдэрснээ гэрэл зургийн хальснаа буулгаж, шинэ найзуудтай болж, дурсамж бүтээх нэг өдрийн фото алхалт.
Хэзээ: 12-р сарын 14-нд
Бүртгүүлэх холбоос: http://blablacommunity.com/ulaanbaatar
П.И Чайковский "Цөмөөхэй" балет

Бид шинэ жилийн баяр мөд болох гэж буйг “Цөмөөхэй” балет тоглогдож эхлэхтэй зэрэгцэн сая нэг санадаг билээ. Клара охины үлгэрийн зүүдний ертөнцөөр хамтдаа аялцгаая.
Хэзээ: 12-р сарын 12,13,14-нд
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Үргэлжлэх хугацаа: 120 минут
"МӨНХӨД ГЭРЭЛТЭХ ДИВААЖИН" бүжгэн жүжиг

Монголын шашин болон төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын 140-н жилийн ойд зориулсан тус бүжгэн жүжигт урд төрөл хийгээд нэгэн насны амьдрал, хойчийн үйл, үйлсээ ном эрдэм, дотоод сэтгэлийн агаартай цаглашгүй их эрчмээр холбож уул ус, нутаг орон,учрах энэрэхүйн гэрэл шалтгаан, сав шим ертөнцийг танин мэдэхийн нууцад нэвтрэх нь зөвхөн ухаант хүмүүний сэтгэл зүрхний гүн чандын ухамсар хийгээд увдислаг их хүч мөн болохыг өгүүлнэ.
Хэзээ: 12-р сарын 8-нд
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Үргэлжлэх хугацаа: 60 минут
"Зөрүүд Гринч" зул сарын сахилгагүй драм

Зул сарын баярыг Гринчгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Ноён Гринч үнэнч туслах Макстайгаа цуг хэрхэн зул сарын баярыг хулгайлахыг тус “сахилгагүй” драмын жүжгээс үзээрэй.
Хэзээ: 12-р сарын 13,14-нд
Хаана: Маппет хүүхэлдэйн театр
"ПИНОККИО" модон хүүгийн түүх

Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан толилуулахыг бяцхан үрстэйгээ хүлээн авч үзээрэй.
Хэзээ: 12-р сарын 13,14-нд
Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр
Үргэлжлэх хугацаа: 60 минут
"GOYOL 2026" gala show

Монголын загварын салбарын жил, жилийн уран гарт дизайнерууд, тэдгээрийг тайзнаа амилуулдаг үзэсгэлэнт загвар өмсөгчид дундаас шилдгүүдийг нь тодруулдаг “ГОЁЛ” наадмын гала тоглолт.
Хэзээ: 12-р сарын 8-нд
Хаана: Shangri La Ballroom
Chamber feelharmonia- Piano Duo

Гайхалтай орчин, уран зураг, төгс акустик, хийл ба төгөлдөр хуурын гайхалтай хоршлыг энэ үдэш мэдэрч, сонсоорой.
Хэзээ: 12-р сарын 13-нд
Хаана: Монголын Уран Зургийн галерей
Үргэлжлэх хугацаа: 90 минут
Trolls VS Dark band "Маскоттой хүүхдийн жүжиг"

Троллуудын өхөөрдөм, хөгжилтэй адал явдлыг үзэхийн зэрэгцээ тэдэнтэй цуг тойрон бүжиж, хөгжилдөх өдөр!
Хэзээ: 12 сарын 13,14-нд
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Үргэлжлэх хугацаа: 60 минут
