UBLife Logo
Newsfeed
“Алтан үзэг” наадмын шилдгүүд тодорлоо

“Алтан үзэг” наадмын шилдгүүд тодорлоо

ХИС–ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны шилдэг бүтээл шалгаруулах сэтгүүл зүйн “Алтан үзэг” улсын наадмын шагнал гардуулах ёслол энэ сарын 6-нд боллоо. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутан залуусын хүсэн хүлээдэг тус наадам телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, нийтлэл, мультимедиа гэсэн таван төрлөөр шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг билээ. 

15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Алтан үзэг” наадам нь ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, бүтээл нийтлэлээр нь дамжуулан тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилготой. Энэ жил тус наадамд долоон их дээд сургуулийн 400 орчим оюутан оролцсон бөгөөд нийт 227 бүтээлээс наадмын шилдгүүд тодорлоо. Тухайлбал,

Нийтлэлийн төрөлд 138 

Нийгмийн рекламын төрөлд 26

Телевизийн нэвтрүүлгийн төрөлд 27

Радио нэвтрүүлгийн төрөлд 22

Мултимедиа нийтлэлийн төрөлд 14 бүтээл тус тус иржээ. 

Энэ жил “Алтан үзэг” наадмыг  МУИС, СУИС-ийн КТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, “Тэнгэр” телевиз, Unnu.news сайт  дэмжин ажилласан. Түүнчлэн Ivoice.mn сайт, TV9 телевиз дэмжин оролцсоноос гадна манай Ub.life сайт жил бүр шилдэг нийтлэлүүдийг уншигчдадаа хүргэж, оюутнуудын бүтээлийг танилцуулдаг уламжлалтай. 15 дахь удаагийн наадамд “Тэнгэр” телевиз телевизийн нэвтрүүлэг, Unnu.news сайт мультимедиа бүтээлийн төрөлд байр эзэлсэн оюутнуудыг шагнажээ.  Шүүгчид уралдаанд ирүүлсэн нийт бүтээлүүдийг агуулга, хийц болон зохиогчийн хөдөлмөр гаргасан байдал, ур чадварыг харгалзан байр эзлүүлжээ. Наадмын гранпри шагналыг МУИС-ийн “Spark” багийн оюутнууд “Надаас холдсон гэр” нэвтрүүлгээрээ хүртсэн юм. 

“Алтан үзэг” наадам видео болон мультимедиа төрлөөсөө “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ийг тодруулж байгаа билээ. Энэ жилийн шагналыг МУИС-ийн оюутан Х.Номин-Эрдэнэ, С.Гүндэгмаа, Б.Билгүүн нар “Түүчээ” телевизийн нэвтрүүлгээрээ хүртлээ. 

“Алтан үзэг” наадмын төрөл тус бүрд байр эзэлсэн оюутан залуусыг танилцуулъя. 

ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: 

1-р байр: Өвдсөн сэтгэлд эмч байхгүй,  Б.Сайнзаяа СУИС-КТМУС

2-р байр:  Оюутнуудад ажлын 20 цаг хэрэгтэй, С.Нандин-Учрал ХИС

3-р байр: Хамгийн урт хүлээлгийн жагсаалт, Т.Хулан МУИС

ШИЛДЭГ Радио нэвтрүүлэг: 

1-р байр: Бурхан дээр суусан огтоно,  “Санкара” баг, СУИС- КТМУС 

2-р байр: Хүндийг үүрүүлж хүний эрхийг нь зөрчсөөр байх уу? Марал, Хулан, Буян-Од, Амирлан,  СУИС-КТМУС 

3-р байр: Хэвлэл мэдээллийн суурь боловсрол гэж юу вэ, яагаад чухал вэ А.Дөлгөөнзул, МУИС

ШИЛДЭГ Нийгмийн реклам: 

1-р байр: "Намайг битгий мартаарай", МУИС "Sunshine" баг

2-р байр:  “Хүндлэл хүн бүрт харагддаг",  ХИС "Respect " баг

3-р байр: "I hate my ADHD", ХИС Б.Халиунаа

ШИЛДЭГ Телевизийн нэвтрүүлэг: 

1-р байр: "MoneyBall",  “Авуурьд" баг,  ХИС

2-р байр:   “GenZ үеийнхэн хариуцлагагүй юу?”, ХИС  С.Эгшиглэн, С.Нандин-Учрал, Н.Номин

3-р байр: “Түүчээ”, МУИС, Х.Номин-Эрдэнэ, С.Гүндэгмаа, Б.Билгүүн

ШИЛДЭГ Мультимедиа нийтлэл: 

1-р байр: “Өр зээлээр "тэтгэгдсэн" өсвөрийн жүдочид өсвөрийн жүдочид өсвөрийн жүдочид”, Г.Мөнхцацрал, Ж.Ичинхорлоо, Д.Мягмаржаргал, Ц.Анужин, Х.Анаргүл, МУБИС

2-р байр: Амьдрал алдуулсан аппууд, “Нонамэ” баг ХИС

3-р байр: Мэхлэгчдэд мэхлүүлэхгүй, “Apollo” баг,  МУИС

Үзэгчдийн нэрэмжит шагнал:

“Түүчээ”  телевизийн нэвтрүүлэг, МУИС, Х.Номин-Эрдэнэ, С.Гүндэгмаа, Б.Билгүүн

ЕБС-ийн сурагчдын шилдэг бүтээл:

1-р байр: А.Санчирмаа, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн сурагч, “Хандлага” нийгмийн реклам 

2-р байр С.Сарнай ЕБС-ийн 119-р сургууль  “Цаг хугацааны урсгал” эсээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.