UBLife Logo
Newsfeed

Мандарин жимс яагаад Шинэ жилийн бэлгэ тэмдэг болсон бэ?

Мандарин жимс яагаад Шинэ жилийн бэлгэ тэмдэг болсон бэ?

Мандарин жимс үнэртэхээр Шинэ жил санаанд ордог гэж ярьдаг. Нийслэл салат, оргилуун дарс, мандарин бол ихэнх монгол хүний хувьд Шинэ оны баяр л гэсэн үг. Социалист нийгмийн үед манайх мандаринаа ЗХУ-аас авдаг байжээ. Европ тивд мандарин XIX зууны эхэн үед орж ирж, харин Орост 1870 онд Германаас авдаг байсан гэнэ. Тэр үед баячууд л хүртдэг тансаг эд байсан бөгөөд Шинэ жил, Зул сарын баяр дууссаны дараа нэгдүгээр ард Орост ирдэг байжээ. Харин Хар далайн эрэг дээр анхны мандарин тарих газрууд нээгдсэнээр байдал өөрчлөгджээ. 1890 онд Абхазид мандарин ихээр тариалдаг болсноор 12 сард гүйцэд боловсордог энэ жимс Шинэ жилээс өмнө Орост ирж амждаг болсон байна. Баячууд гацуур модон дээрээ өлгөж, хүүхдүүдэд онцгой бэлэг хэмээн мандарин өгдөг болов. Ингээд л мандарин жимс Орост баярын үед л иддэг амттан гэсэн ойлголттой болжээ.

Яагаад мандарин өвөл дэлгүүрт гарч ирдэг юм бэ?

Мандарин субтропик бүсэд ургадаг. Субтропик бүс буюу дулаан бүслүүр нь халуун орны ба сэрүүн бүсийн хооронд, дэлхийн бөмбөрцгийн хоёр хагаст, ойролцоогоор 23.5° - 40° өргөргийн хооронд орших уур амьсгалын бүс юм. Бөмбөрцгийн хойд хагаст мод хавар цэцэглэж, үр жимс нь 7-9 сарын хооронд боловсордог. Ингээд дэлгүүр, зах дээр 11-2 сарын хооронд худалдаанд гардаг. Энэ үед сэрүүн орнуудад жимсний дутагдал үүсдэг тул мандарин ихэд үнэлэгддэг ажээ. Одоо ихэнх мандарин Хятад улс, Туркээс орж ирдэг. Ийнхүү мандарин өвлийн улиралтай төдийгүй Шинэ жилийн баяртай холбоотой болсон учиртай.

Дорнын уламжлал, аз ёндоо

Зүүн Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудад ч мандарин Шинэ жил, Хаврын баяртай холбогддог. Хятадад мандарин, жүрж жимс нь амжилт, хөгжлийг бэлгэддэг гэнэ. Учир нь, хальсны өнгө нь алттай төстэй. Хоёрдугаарт, мандарин гэдэг үгний дуудлага нь хөрөнгө мөнгө, амжилт, аз ёндоо гэсэн утгатай адилхан дуудагддаг ажээ. Хятадын Шинэ жилээр нэг нэгэндээ мандарин бэлэглэдэг нь ажилттай, тансаг амьдрахыг ерөөсөн хэрэг бөгөөд ихэнх тохиолдолд хоёр ширхгийг өгдөг байна. Хос мандарин бол давхар аз авчрах бэлгэдэл. Энэ заншил бусад оронд тархсан хэрэг.

Багын дурсамж, хамт олны ой санаа

Хуучин социалист Монгол оронд бага насаа өнгөрөөсөн хэний ч толгойд мандарин үнэртэхээр Шинэ жил орж ирнэ. Абхаз, Гүржээс 12 дугаар сард мандарин орж ирдэг, ингээд ЗХУ даяар тарааж, эцэст нь Сибирьд ирдэг байлаа. Энэ бол өвлийн улиралд идэж болох цорын ганц шинэ жимс. Ховор байсан тул тэр үед дугаарлаад л авдаг байжээ. Харин зах зээлийн үед элбэгшсэн ч мандарин бол Шинэ жилээр л иддэг гэж хүмүүсийн толгойд бат суусан байлаа. Өвөө, эмээгийнхээ гар дээр өссөн хүүхдүүд одоо ч 12 дугаар сарын сүүлээр мандарин худалдаж авна. Багын дурсамж бат бэх хоногшсон байгаа юм.

Яагаад одоо ч Шинэ жилийн бэлгэдэл хэвээр байна вэ?

Орчин цагт ховор, амттай жимс маш олон болсон ч мандарин бол онцгой. Юуны өмнө өвөл авч болох бараг цорын ганц шинэ жимс. Хүмүүс Шинэ жилээр авсаар байгаад дасчихсан тул одоо ч авсан хэвээр. Баярын ширээний байх ёстой зүйл гэж бодоод дасчихсан. Өнгө нь нар, халуун дулаан цаг, амьдралын эрч хүчийг санагдуулна. Тиймээс өвлийн хүйтэн өдөр мандарин харсан хүний толгойд дулаахан гэр, баярын уур амьсгал орж ирдэг байна. “Хүйтэн өвөл, дулаахан өнгө” нь шин жилийн гайхамшгийн нэг мэт санагдана. Мандарины үнэр өрөөг тэр дор нь дүүргэнэ. Хүүхэд багачууд хувцсандаа цацна. Энэ үнэр өнгөнөөсөө илүү хүний толгойд бэхэждэг байна. Тийм болохоор гартаа мандарин барихад л бага нас санаанд бууна.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Улиран одож буй оны сүүлчийн арав хоногт уншигч та юу хийхээр төлөвлөж байна вэ? Хайртай хүнтэйгээ болзох лааны гэрэл дэх үдэш, гэр бүлээрээ зорин очих бүжгэн жүжгүүд гээд шинэ жилийн уур амьсгалыг улам бүр мэдрүүлэх, энэ долоо хоногт болох онцлох эвентүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ.