Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Санал болгох: Яг одоо сонсууштай шинэ содон 6 подкаст


Шинэ содон подкастаар "цангаж" яваа бол наашаа суугаарай. Сүүлийн үед цацагдаж буй сонирхолтой подкастуудыг түүвэрлэцгээе.

#1 Spatial planning подкаст

Онцлох дугаар: Өргөөгөөс Улаанбаатар

Улаанбаатар хотдоо хайртай юу? Саяхан л Өргөө хэмээн нэрийдсэн их хот минь Улаанбаатар болтлоо ямар түүхийг туулсан бол? Бидний хотынхоо тухай анзаардаггүй, төдийлөн асууж сурагладаггүй сонирхолтой сэдвийг уг подкастын "Өргөөгөөс Улаанбаатар" дугаарт хөнджээ. Зочноор Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан, түүхч Г.Очбаяр оролцсоныг сонсоорой. 

#2 НЯГТЛАВ подкаст

Онцлох дугаар: Азиудыг хоморголон хөнөөсөн хэрэг ба БИДНИЙГ үзэн ядах үзэл 

"Сэхээтэн" подкастын залуус "Нягтлав" нэртэй шинэ контент эхлүүлжээ. АНУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд улам их дэвэрч буй Азиудыг үзэн ядах үзэл түүнээс үүдэлтэй гэмт хэргүүдийн үүсгэл шалтгааныг тайлбарласан нь тун "эмзэг" бөгөөд мэдүүштэй дугаар болжээ.

#3 OZIA! подкаст

Онцлох дугаар: Чиний тухай хүмүүсийн бодол чамд хэр чухал вэ?

Чөлөөт цагаараа найзуудтайгаа суун ярилцах дуртай юу? Тэгвэл яг ийм "дотно" подкаст шинээр мэндэлжээ. Үе тэнгийн 4 залуу "Хүн бүрийн дотор эргэлддэг боловч ганцаараа бодоод өнгөрөхөөс хэтэрдэггүй" сэдвүүдийн талаар "Оо заа" гэмээр хөгжилтэй ярилцах болно. 

#4 Philosophy подкаст 

Онцлох дугаар: Амьдрахуйн шинжлэх ухаан (Алфред Адлер)

Философи хуудсыг унших дуртай бол сонсдог болжээ. "Ад үзэгдэх зориг" номоороо сэтгэл судлалд эргэлт хийсэн хэмээгддэг Алфред Адлерийн тухай хамгийн сүүлийн дугаараас нь сонсоорой. 

#5  PRO подкаст

Онцлох дугаар: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил

Улсын Ерөнхий Прокурорын газраас бэлтгэн хүргэдэг подкаст. Иргэний эрх үүргээ танин мэдэх, энэ талын мэргэшсэн мэдээлэлтэй болоход тун хэрэгтэй санагдсан.

#6  "Аялал жуулчлалын алдаанууд" подкаст

Онцлох дугаар: "Аяллыг хэрхэн төлөвлөх вэ?"

Коронагийн дараах аяллаа төлөвлөж байна уу? Тэгвэл аяллаа төлөвлөхөөсөө өмнө энэ подкастыг сонсоорой. Англи хэлээр бөгөөд монгол хадмалтай учир ойлгоход төвөг гарахгүй бизээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.