Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сайн жишиг | Сургуулийн автобустай сум


Баян-Өлгий аймгийн Өлгий сум. Жараад оноос хот гэж нэрлэж дадсан тул одоо ч “Өлгий хот” гэх нь бий. Улсын хамгийн баруун хязгаарын сум агаад Улаанбаатараас автомашинаар зориход дунджаар 27 цагийг зарцуулах зайтай. Суманд бага болон 12 жилийн сургалттай нийт 13 сургууль байх ба 7400 орчим сурагч бий. Дөрөвдүгээр сургуульд ойролцоогоор 6-7 км зайнаас сургуульдаа ирдэг хүүхэд цөөнгүй. Уул нь ойрхон амьдардаг байсан ч сумын баруун хэсэгт үер бууснаас айлууд холдож нүүсэн аж. Хүүхдүүд хичээлдээ явган ирж, буцах агаад хоцрох, унааны мөнгөгүйгээс хичээл таслах, гудамжны нохой шувуунаас айж цочих нь түгээмэл.

Уржнан намраас багш нарын санаачлагаар ядаж бага ангийн сурагчдыг гэрээс нь сургуульд, сургуулиас гэрт нь микро автобусаар зөөж эхэлжээ. Түлш шатахуун зэрэг зардлыг багш, эцэг эхийн сайн дурын хандив, тусламжаар “зохицуулсан” байна. Яваандаа зөвхөн алслагдмал айлын хүүхэд ч бус амьжиргааны түвшин доогуур айлын болон тавиул хүүхдүүд ч хамт зорчих болов. Тавиул гэж айлд амьдрах хүүхдүүдийг хэлнэ. Малчдын хүүхдүүд голцуу дотуур байр эсвэл айлд амьдарна.  

Багш нар жижүүрлэн хүүхдүүдээ автобусаар зөөдөг юм. Сургуулийн унаа хөлөглөх болсноор хичээл таслах, агуулгаар хоцрох нь багасаж, хамгийн гол нь өглөө, оройд санаа амар ирж, очиж буй аж. Ноднин жил сургуулиас “Орон нутгийн хөгжлийн сан”-д төсөл бичин, дэмжлэг авч, сургуулийн албан ёсны хоёр автобустай болжээ. Хэдий албан ёсны автобустай болсон ч түлш шатахууны зардал багш, эцэг эхчүүдийн халааснаас гарсан хэвээр байна. Цаашдаа сургуулийн төсөвт энэ зардлыг шингээхгүй бол амьжиргааны түвшнээс хамаарч аажимдаа зогсож ч мэднэ.

Хотынхон “түгжрэлийг бууруулах” буюу өөрсдөдөө ашигтай талаас нь л сургуулийн автобусыг харж дэмжих маягтай. Гэтэл хүүхдүүдийн хувьд аюулгүй, дулаахан, тохь тухтай сургуульдаа ирж, очих агуулгатай  арай өргөн, том зүйл юм. Ийм ч учраас сургуулийн автобус бол зөвхөн хотын сурагчдын хэрэгцээ биш. Хэдэн жилийн өмнө Ховд аймагт 10 км туулж сургуульдаа очдог бага ангийн охины тухай түүх цахим орчин ихэд түгснийг зарим нь санаж буй байх. Шаргуу, зоригт охиноор ихэд бахадсан сэтгэгдэл хэсэгтээ л тасраагүй. Гэвч бахдахын хамт хэрхэн хурдан, аюулгүй сургуульд нь очуулах вэ гэдгийг томчууд бид хамтдаа бодож, шийдэх ёстой.

Мөдхөн хөл хорио дуусна, эргээд л хүүхдүүд сургуулийн танхимдаа цуглана. Дунджаар 5, ихдээ 10 км зайнаас алхах хүүхдүүд байсаар л буй...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.