UBLife Logo
Дэлхий

Мария Мачадо Нобелийн шагналаа Трампад өглөө

Мария Мачадо Нобелийн шагналаа Трампад өглөө

Өнгөрсөн жилийн Нобелийн Энх тайвны шагналыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо хүртсэн билээ. Мачадо өчигдөр Цагаан Ордонд Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, шагналаа түүнд шилжүүлэн өгсөн байна.

Уулзалтын дараа тэрээр “Өнөөдөр венесуэлчүүдын хувь түүхэн өдөр болж байна. Бид Трамп ерөнхийлөгчид найдаж болно. Манай ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэлд түүний гүйцэтгэсэн үүргийг хүлээн зөвшөөрч, би Нобелийн Энх тайвны шагналаа Ерөнхийлөгчид шилжүүллээ” гэж мэдэгдлээ.

Дональд Трамп “Truth Social” сүлжээгээр дамжуулан “Мария миний хийсэн ажлыг үнэлэн, Энх тайвны шагналаа надад өглөө. Энэ бол харилцан хүндлэл. Баярлалаа, Мария” гэж бичжээ.

Харин Нобелийн шагнал гардуулах хорооноос “Нобелийн шагналтнуудыг зарласны дараа энэ шагналыг буцаан авах, хэн нэгэнд дамжуулах, шилжүүлэх асуудал байж болохгүй. Медалийг дурсгаж болох ч Энх тайвны шагналын эзний нэрийг өөрчлөх боломжгүй” гэж мэдэгдээд байсан юм.

АНУ-ын тусгай хүчин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог олзолсны дараа Трамп Мачадог Венесуэлийн шинэ удирдагч гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Одоогийн байдлаар Трамп Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Делси Родригестой харилцаж байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.