“Henley & Partners” компаниас 2026 оны хамгийн хүчирхэг паспортын чансааг гаргалаа. “Henley Passport Index” хэмээх нэртэй энэ чансааг Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) албан ёсны баримт дээр тулгуурлан гаргадаг билээ. 2006 оноос эхэлсэн энэ чансаа дэлхийн 197 орны иргэдийг жуулчлалын 227 чиглэлд хэрхэн зорчдогоор харьцуулан гаргадаг юм.
Энэхүү чансаанд Монгол Улсын паспорт 197 орноос 73 дугаар байр эзэллээ. Монголчууд виза бүрдүүлэлгүйгээр дэлхийн 64 оронд аялаж болох гэнэ.

Паспортын чансаанд Сингапур улс хоёр жил дараалан тэргүүллээ. Тэд 193 оронд визгүй зорчдог байна. Сингапурын дараа 188 улсад визгүй зорчдог Япон, Өмнөд Солонгос оржээ.
Дөнгөж 24 оронд визгүй зорчдог Афганистан улс сүүл мушгисан байна.
