UBLife Logo
Спорт

“Милан Кортина” олимпод ажиллах Монголын хэвлэл мэдээллийн баг

“Милан Кортина” олимпод ажиллах Монголын хэвлэл мэдээллийн баг

“Милан Кортина” олимпын наадам эхлэхэд 7 хоног үлдээд байна. ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Э.Бадар-Ууган нар өнөөдөр өвлийн олимпын наадмыг сурвалжлах Хэвлэл мэдээллийн багийг Олимпик хауст хүлээн авч уулзан, амжилт хүслээ.

МССХ-ны спортын гэрэл зурагчин Д. Нямбилэг “Токио 2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпын наадмуудыг, спортын гэрэл зурагчин Э. Харцага “Пёнчан 2018”, “Токио 2020” олимпын наадмыг тус тус сурвалжилсан туршлагатай бол news.mn сайтын спортын сэтгүүлч Б.Мөнгөнтамир анхны цагаан олимпоо сурвалжлахаар Зохион байгуулах хорооноос ирүүлсэн оролцох эрхийн мандатаа гардан авлаа. 

Мөн “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадмыг NTV болон бусад 6 телевиз шууд дамжуулах бөгөөд өнөөдөр Итали улсад ажиллах төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Өвлийн олимпын наадмын мөсний хоккей, уулын цана, люж, сноуборд, кёрлингийн спортын төрлийн урьдчилсан шатны тоглолтууд хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна