UBLife Logo
Дэлхий

Шатахуунгүй болсон Куба гадаадын онгоц хүлээн авах боломжгүй

Шатахуунгүй болсон Куба гадаадын онгоц хүлээн авах боломжгүй

Кубын Засгийн газраас хоёрдугаар сарын 8-нд гадаадын нисэх компаниудад хандан, шатахуун, түлш байхгүйн улмаас хэсэг хугацаанд гадаадын онгоц хүлээн авах боломжгүй болсноо мэдэгдлээ. EFE агентлагийн мэдээлснээр өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын дунд, магадгүй сүүл хүртэл хүлээн авахгүй болжээ.

Хавана хотын олон улсын Хосе Мартийн нэрэмжит нисэх буудлаас эхлээд бүх том нисэх буудлуудад шатахуун байхгүй болжээ. Тиймээс Кубад ирсэн ч буцаад нисэх шатахуун цэнэглэхгүй гэнэ.  

АНУ-ын Тусгай алба Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог олзлон, Кубад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүнд хориг тавьсан. Одоо Кубад онгоц, машины түлш, шатахууны гүнзгий хомсдол үүсээд байна. Үүний улмаас хэдэн мянган гадаадын жуулчин тус арал дээр гацаад байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна