UBLife Logo
Спорт

Флойд Мейведер, Мэнни Пакьяо нарын хариу тулааныг Netflix хийнэ

Флойд Мейведер, Мэнни Пакьяо нарын хариу тулааныг Netflix хийнэ

Мэргэжлийн боксын домог болсон хоёр алдартан АНУ-ын Флойд Мейведер, Филиппиний Мэнни Пакьяо нар дахин рингэнд гарах болжээ. Тэдний хариу тулаан 2026 оны есдүгээр сарын 19-нд Лас-Вегаст болох бөгөөд Netflix платформ дэлхий даяар шууд дамжуулан үзүүлнэ.

Сүүлийн үед ахмад боксчид “үзүүлэх тоглолт” хийж мөнгө олдог болоод байгаа. Харин энэ хоёр жинхэнэ мэргэжлийн тулаан хийхээр тохиролцсон байна. 49 настай Флойд 50 тулалдаж, 50 ялсан амжилттай. Үүнээс 27-г нь цагаас өмнө дуусгасан. Харин 47 настай Пакьяо мэргэжлийн дэвжээнд 62 ялалт, 3 тэнцээ, 8 ялагдсан. 39 удаа хүнд цохилтоор ялж байсан.

Хоёр тамирчны эхний тулаан 2015 оны тавдугаар сард болж, америк тамирчин шүүгчдийн саналаар ялсан. Тэр тулаан боксын түүхэнд хамгийн их орлоготой тулаан болж, Флойд 300 сая, Пакьяо 150 сая ам.доллар авч байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна