Германы ГХЯ-ны сайд Йоханн Вадефуль Берлинд Конрад Аденауэрын сангаас зохион байгуулсан “Cafe Kyiv” форумд оролцож, үг хэллээ. Тэрээр Украины дайныг зогсоохын тулд хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч буулт хийхгүй гэж хатуу мэдэгдсэн байна.
Йоханн Вадефуль “Энхийн хэлэлцээрийн талаар эхлээд Украин улс ярих ёстой. Герман улс хэлэлцээр хийхэд бэлэн байна. Гэхдээ бид Москвад очиж, буулт хийх бодол алга. Тийм явдал хэзээ ч болохгүй. Гал зогсож, хэлэлцээр хийх боломж бүрдвэл Герман улс оролцох болно. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн араас гуйж гүйхгүй. Хэрэв Путин хүсэхгүй байгаа бол ямар ч сувгаар ярилцсан үр дүнд хүрэхгүй” гэж хэллээ. Мөн сөрөг хүчний Социал демократ намаас Путинд хэлэлцээр хийхээр идэвхтэй хандах хэрэгтэй гэсэн уриалгыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Харин Германы канцлер Фридрих Мерц “Орост л өндөр соёл иргэншлийг зэрлэг бүдүүлэг байдалтай хамт байхыг харж болно” гэжээ.
