UBLife Logo
Хөгжим

“Golden” дуу Оскар хүртэж, K-pop ертөнцөд түүхэн ялалт байгууллаа

“Golden” дуу Оскар хүртэж, K-pop ертөнцөд түүхэн ялалт байгууллаа

K‑Pop Demon Hunters киноны хит дуунуудын нэг болох “Golden” нь Academy Awards-ын 98 дахь удаагийн ёслолоос “Шилдэг дуу” шагналыг хүртэж, K-pop урсгал анх удаа энэ төрлийн Оскарыг авсан түүхэн амжилтыг байгууллаа.

Уг дууг бүтээсэн Ejae, Ido болон Teddy Park нар мөн энэ төрөлд Оскар хүртсэн анхны Өмнөд Солонгос уран бүтээлчид болж байна. Энэ нь K‑Pop Demon Hunters киноны хүртсэн хоёр дахь Оскар байсан бөгөөд тус бүтээл шилдэг анимэйшн кино шагналыг авсан юм.

“Golden” дуу энэ жил дараах бүтээлүүдийн дууг ялж шагнал хүртсэн байна.

Үүнд:

Sinners

Train Dreams

Viva Verdi!

Diane Warren: Relentless

Харин алдарт дуу зохиогч Diane Warren энэ төрөлд 17 дахь удаагаа нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадсангүй. Тэрээр анх 1987 онд Mannequin киноны Nothing’s Gonna Stop Us Now дуугаараа Оскарт нэр дэвшиж байсан бөгөөд дараа нь олон удаа нэр дэвшсэн ч шагнал хүртээгүй хэвээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...