UBLife Logo
Дэлхий

Исламын баярыг тохиолдуулан Афганистан, Пакистан улсууд гал зогсоолоо

Исламын баярыг тохиолдуулан Афганистан, Пакистан улсууд гал зогсоолоо

“Исламын Ид аль-Фитр баяр болон Исламын шашинт бусад улсуудын хүсэлтийг харгалзан, хоёр улс түр зуур гал зогсоолоо” гэж Пакистаны Dawn сайт мэдээллээ.

Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарар “Ид аль-Фитр баяр ойртож байгаатай холбогдуулан манай улсын санаачилгаар болон ах дүү Исламын шашинт улсуудын хүсэлтийг харгалзан үзэж, Пакистаны Засгийн газраас Афганистаны алан хядагчдын эсрэг хийж байгаа цэргийн тусгай ажиллагааг түр зуур зогсоохоор шийдвэрлэлээ” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр энэ сарын 19-ний шөнө дундаас 24-ний өдрийн шөнө дунд хүртэл дайны галыг зогсоосон байна. Гэхдээ Афганистаны тал энэ хэлэлцээрийг зөрчвөл тэр дор нь хариу барина гэдгээ Тарар онцолсон юм.

Афганистаны Талибаны төлөөлөгч Забихулла Мужахид мөн гал зогсоосноо зарласан. Ид аль-Фитр гэдэг нь Рамадан төгссөнийг тэмдэглэдэг баяр юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...