UBLife Logo
Дэлхий

Ким Жон Ун охины хамт танкаар “зугааллаа”

Ким Жон Ун охины хамт танкаар “зугааллаа”

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, 13 настай Ким Жу Э охиныхоо хамт танкаар “зугаалсан” байна.

Тэд Солонгосын ардын армийн 60 дугаар сургалтын төвд очиж, шинэ танктай танилцжээ.

Ким Жон Уны хэлснээр энэ танк нь хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу хийгдсэн тул өдөр, шөнийн ямар ч цагт байлдаж, тулалдаж чадах давуу талтай гэнэ.

Аав охин хоёр долоо хоногийн өмнө нэгэн цэргийн анги дээр очиж, шинэ гар буу туршсан. Охиныг БНАСАУ-ын дараагийн удирдагч гэж шинжээч нар үзэж байгаа.

Ким Жон Ун-ы гэр бүлийн талаарх мэдээлэл тун хомс. Гэргий И Сол Жу гэхэд л олны өмнө анх 2012 онд л гарч ирж байлаа. Өмнөд Солонгосын хэвлэл тэднийг 2009 онд гэрлсэн, 2010 онд хүүхэдтэй болсон гэж мэдээллэж байсан. Харин үүнээс хэдэн жилийн дараа Ким Жу Э мэндэлжээ.

Охины талаарх мэдээлэл анх 2013 онд АНУ-ын сагсан бөмбөгч Деннис Родман БНАСАУ-д айлчилсны дараа гарсан. Родман “Удирдагчийн гэр бүлтэй хамтдаа далайн эрэг дээр амарсан. Жу Э гэдэг хүүхдийг нь тэвэрч байлаа” гэж дурссан юм. БНСУ-ын Тагнуулын албанаас (NIS) хаалттай хуралдаан дээр Жу Э-г ямар ч сургуульд суралцаагүй, Пеньяанд гэрээр боловсрол эзэмшсэн гэж тодотгосон байдаг. Тэдний мэдээллээр Э морь унах дуртай, усанд сэлэлт, цанын спортоор хичээллэдэг гэжээ. Аав нь түүний морь унах чадварт сэтгэл хангалуун байдаг гэж тэмдэглэсэн. NIS мөн Э охиныг  эгчтэй, бас ах эсвэл нэг эрэгтэй дүүтэй гэж мэдээлсэн байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...